Арслангийн орд: Өнөөдрийг маш бүтээлчээр өнгөрөөх болно

ХОНЬ (3/21-4/19)
Од эрхсийн нөлөөгөөр өнөөдөр амжилт өөдрөг үзэл зонхилсон өдөр байна. Энэ мөчлөг нь таны сэтгэл татам байдлыг нэмэгдүүлнэ. Бүтээлч байдал тань ихэснэ. Арилжаа наймаанд оролцохдоо заль мэх, будлианаас болгоомжлох, түүнийг таних, тайлбарлах аргыг хэн нэгнээс сурна. Өнөөдөр сэтгэлд татахаар сайхан хувцасла. Сэтгэгдэл үлдээж чадвал зөв анзаарах ёстой хүмүүст анзаарагдаж үр дүнд хүргэнэ. Өөрийн хүрээлэн буй орчноо сайхан болгох үйл хэрэгт оролцох болно.

ҮХЭР (4/20-5/20)
Цаг хугацаа өнгөрөх тусам ямар их уйтгар гунигтай эсвэл мэдрэмтгий байгаагаас үл хамааран бүх зүйл ашигтайгаар эргэнэ. Сайхан сэтгэлтэй бусдад халамжтай байх нь эргээд таныг шагнана. Ажлын талбарт сайн мэдээ ирэхийг тэсэн ядан хүлээ. Цалин чинь нэмэгдсэнээр амьдралд өөрчлөлт гарна. Зугаа цэнгэлд хэт их мөнгө үрэхээс болгоомжил. Муу менежменттэй бол амжилт хүсэх ч хэрэггүй гэдгийг сана. Шинэ санаа ухаалаг зан чанарын төлөө оюун санааг чинь нээлттэй байлгаж чадах шинэ дүр төрхийг эрэлхийл.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Зарим аз дайрах ч хэзээд цаг хугацаатай уралдах ёстой гэдгээ ухамсарла. Эцсийн хугацаанд нь багтааж өгөхөөр яаравчлахын оронд хялбар арга хайж бүр бага зэрэг залхуу зан хөдөлнө. Энэ үед өөрийгөө магтахад ч гэмгүй. Иллэг хийлгэх юмуу сувиллын газар оч. Аль нь ч гэсэн сэтгэл санаа сэргээнэ. Романтик харилцаа нийгмийн үйл ажиллагаа ажлын газар өрнөх бөгөөд та хамтран ажиллахыг илүүтэй хүснэ. Одоо онцгой авьяасаа илэрхийлэх нь чухал.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Аль болох олны анхаарлын төвд байхаас татгалз. Одод таныг чамбай хянуур байхад нөлөөлнө. Тогтворгүй байхаас болгоомжилж одоогийн нөхцөл байдлыг өөрчлөхөд суралц. Өнөөдрийн зорилгодоо хүрэхийн тулд бүх зүйлд маш хянамгай ханд. Хамтран ажиллагчид чинь хэрэгтэй байгаа зүйлээр чинь туслахад та гайхшрах болно. Сэтгэл татам үл таних хүнтэй уулзаж түүнд маш ихээр татагдах бөгөөд таныг маш ихээр гайхшруулна. Түүний утасны дугаарыг авахаас бүү татгалз.

АРСЛАН (7/23-8/22)
Таны эрч хүч өндөр байгаа тул өнөөдрийг маш бүтээлчээр өнгөрөөх болно. Мөнгөний талаар хэт их бодох нь таатай уур амьсгалыг эвдэхэд хүргэнэ. Хэрвээ та бүх зүйлийг сайхан болгохыг хүсч байгаа бол эхнээс нь л ямар нэг алдаа гаргахгүй байхыг хичээ. Хэрвээ та цалингаа нэмүүлж чадвал цаашид таны орлого улам их өсөх болно. Ямар нэг санхүүгийн хэлэлцээр хийх гэж байгаа бол бага зэрэг болгоомжтой байхад илүүдэхгүй.

ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр та олон нийтийн өмнө үг хэлж магадгүй. Энэ нь олон хүнтэй танхим, цөөн хүнтэй компани байх нь чухал бус. Хэн нэгэн чухал хүн таны алхам бүрийг мөрдөх боловч түүнээс айх хэрэггүй. Тэр аюулгүй хүн байна. Дараа нь танд бахархан, талархлаа илэрхийлэх болно. Бусдад чадвараа харуулахад бэлд. Олон дэмжигч таныг хүлээж байна.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Асуудал, төвөгтэй байдал үүсэж болох юм. Ирээдүйд тань ихээхэн нөлөөлөх аливаа зүйлсийг суралцахдаа энэ талаар найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, үзэл бодлоо хуваалцах хэрэгтэй. Хэрвээ та ямар нэг зүйлд бүрэн төвлөрч чадахгүй байгаа бол энэ талаар бодох хангалттай цаг өөртөө гарга.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Зөвлөгөө болон тусламж хэрэгтэй хүмүүст тусал. Тэд таны нигүүлсэнгүй байдалд татагдах болно. Өнөөдөр та байж суухын аргагүй ажиллах хүсэлтэй байна. Зарим хэцүү асуудалд орооцолдож магадгүй ч энэ асуудлыг та шийдэж чадна. Хэрвээ та өөрийн саналаа дэмжүүлж хүмүүст ойлгуулахаар найдаж байгаа бол ямар ч үед эрэмбэ дараатай байх хэрэгтэй. Та нарын зарим нэг нь зээлээ найдвартай төлөхийн тулд асуудалд орж болзошгүй. Тиймээс зөв замаар явж өөрийн зорилгодоо хүр. Өөрийн зөн совингоороо туслуулж замаа заалга.

НУМ (11/22-12/21)
Өнөөдөр бага зэрэг сэтгэл дундуур байдал мэдрэгдэх төдийгүй энэ байдал нь хэсэг хугацаанд үргэлжлэх болно. Гэхдээ од эрхэс хувийн харилцаанд аз жаргалтай хэмнэлийг авчирч, урлагийн бүтээлч төсөл төлөвлөгөө, хайрын харилцаа, хүүхдээ спортод татан оролцуулахад шинэ эхлэлийг өгнө. Төсөөлөн бодох, хий хоосон мөрөөдөл ихэнхи хүмүүсийн бодол санаанд амархан орж ирнэ. Урам зориг ирж, энэ сайхан цагийг мөнгөтэй болох боломж бололцоогоор дүүргэнэ. Романтик оройн болзоо нь та хоёрын хайрыг дахин цэцэглүүлэх болно. Тиймээс хамтдаа гайхалтай мөрөөдлийн шөнийг өнгөрөөх төлөвлөгөө зохио.

МАТАР (12/22-1/19)
Зарим хүмүүст төвөгтэй нөхцөл байдал үүсэх ба тэд удирдлагадаа тоогдохгүй, үл тоомсорлогдож байгаа юм шиг байдлыг мэдрэх болно. Хэрэв ийм учиртай бол өөртөө итгэх итгэлээ алдаж тайван бус байдалд орохоосоо илүү үүний давуу тал, сайхан зүйлийг харахыг хичээ. Сэтгэл зовоосон нөхцөл байдал удирдлагаас гарсан бол найзуудтайгаа хамт байж ярилцах өдрийг тань таагүй болгоно. Ямар нэгэн дээрэлхсэн зан гаргахгүй эсвэл номлол хэлэхгүйгээр өөртөө итгэлтэй байж тогтворгүй байдлыг удирдаж чадна.

ХУМХ (1/20-2/18)
Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээ. Сэтгэл хангалуун бус байдал уйтгар гунигаас болж алс хол аяллаар явахыг хүсэх болно. Өөрчлөлт бол баяр хөөр гэдгийг сана. Шинэ адал явдалтай нүүр тулахаас битгий ай. Өөрөөр хэлбэл, та түр зуур ч болов бүх зүйлээс хол байхыг хүсвэл яг одоо аяллаар явахад хамгийн тохиромжтой үе юм. Албан газрын хов жив таныг залхаах болно. Хэрвээ нэр төрөө алдахыг хүсэхгүй байгаа бол тэдгээр хов жив таригч хүмүүсээс хол бай.

ЗАГАС (2/19-3/20)
Өдрийг бага зэрэг хүлээцтэй эхэл. Ямар нэгэн зүйл хийхээсээ өмнө та нэгэн онцгой зүйлийн тухай бодоорой. Таны гэр бүлийн амьдралд маш их энерги хуримтлагдсан байна. Өвчнөөс хамгаалах болон сайн сайхан байдлаа хадгалж үлдэх талаар илүү ихийг судалснаар өөрийгөө эмчлэх илүү сайн чадвартай болно. Таны сэтгэл хөдлөлийн байдал бие эрхтэнд тань хүртэл нөлөөлнө. Тиймээс сэтгэл хөдлөлдөө няхуур ханд. Танд хувийн эрүүл мэндэд халтай уур уцаар, айдас зэрэг ямар нэгэн сөрөг сэтгэл хөдлөл байгаа эсэхийг нягтлан үз. Тэдгээр асуудлаа тодорхойлж чадвал таны бие махбодын өвчин аяндаа эдгэнэ.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …