Шар нохой өдөр

nohoiАргын тоололын 9 сарын 29-ны ням гараг, билгийн тоололын намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 25-ны адьяа гараг, 3 хөх мэнгэтэй, мод суудалтай, арвидахын барилдлагатай  шар нохой өдөр. Өдрийн наран 07:03 цагаас  мандаж 18:45 цагт жаргана.

 Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй гэж дорнын зурхайд өгүүлжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …