Нумын орд: Өнөөдөр таныг мөрөөдөмтгий байдал эзэмдэх болно


ХОНЬ (3/21-4/19)
Зарим хүмүүсийн хувьд чимээгүй, нам гүм орчин таалагдана. Өөрийн хайж байгаа зүйлээ олоход нэмэртэй шинэлэг арга барилыг туршина. Шинэ хайр дурлалын харилцаа сайнтай муутай тулгарах бөгөөд энэ нь таныг энэ харилцааны үнэ цэнэ юу болох, зарим нэг зүйлээс татгалзан байж хадгалсаар үлдэх хэрэгтэй эсэхийг бодогдуулахад хүргэнэ. Эрүүл мэнд тун эрсдэлтэй байгаа тул бэртэж гэмтэх архаг хууч сэдрэх магадлалтай.

ҮХЭР (4/20-5/20)
Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Хувийн харилцаанд гарсан асуудлууд таныг зовооно. Өнөөдөр амралтын өдөр ч гэлээ та бүхэл өдөржингөө толгой өндийлгүй ажиллах нь. Түүнчлэн өөрт таалагддаггүй хүмүүстэй харьцах хэрэг гарч магадгүй. Өчүүхэн жижиг маргаан эцэстээ ширүүхэн хэрүүл шуугиан болон хувирч мэдэх бололтой. Харин болгоомжгүй, бодолгүй хэлсэн үг харилцааг хэсэг хугацаанд тасалж магадгүй байна. Эрүүл мэнддээ анхаар. Гэмтэж бэртэх, хордлого авч болзошгүй байна.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Од эрхэсээс болж таны түгшүүр, зовнил ихсэх болно. Өнөөдөр та дэлхий дахинд болж байгаа зүйлтэй орооцолдохыг ч хүсэхгүй байгаа байх. Гэхдээ ихэнхи тань үүний нэг хэсэг болж тус болохыг хүснэ. Та оюун санааны бясалгал хийх бясалгалын газар очихыг хүснэ. Бодит байдалтай нүүр тулахаас илүү сэтгэл хөдөлгөсөн аялал танд сэтгэлийн тааламжтай мэдрэмжийг өгөх болно. Хэрвээ та гэртээ үргэлж хийдэг л гэрийн ажлаа хийж байгаа бол, хэсэг хугацаанд завсарлаад гэр бүлийнхэндээ анхаар. Та тэдний амжилтынх нь талаар сонсоод маш их баярлана.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Та сэтгэл хөдлөлөө цэгнэж байх хэрэгтэй болно. Өнгөрсөн сард болсон явдлуудын тухай эргэцүүлэн бодож сэтгэл санаагаа тайвшруулах зүйлийг хайна. Шинэхэн сайхан цэцэгнүүдтэй хамт өөрийгөө тордож, тайван газар очиж, дуртай хоолоо зоогло. Өдрийн үед нар таны ертөнцийг үзэх үзэл, аялал, эрдэм мэдлэгийг тань илтгэдэг гэрлүү хөдөлнө. Тиймээс ямар нэгэн зүйл сурч боловсрох, нээж илрүүлэх аялал, шинэ туршлага хуримтлуулахад яг тохирсон цаг.

АРСЛАН (7/23-8/22)
Сэтгэл санааны амгалан тайван байдал итгэл найдварыг энэ өдөр өгнө. Ажил хэргийн холбоо байгуулах, барилга барих, засвар хийхэд тохиромжтой. Мөрийтэй тоглож эрсдэлтэй алхам хийж болохгүй. Гэр бүлтэйгээ хамт байхыг зөвлөж байна. Хүмүүсээс юу ч нэхэлгүй хайраа бэлэглэ. Хариу нь танд хожим сайнаар ирнэ.

ОХИН (8/23-9/22)
Энэ өдөр мэргэжлийн эрсдэлтэй алхам хий. Түншүүд таны бус өөрсдийн сонирхлоо бодно гэдгийг сана. Танд туршлагатай, мөрийтэй тоглоомын овжин байдал шаардлагатай байна. Гэсэн ч танд энэ бүх арга ухаан байгаа учир сандрах хэрэггүй. Таны хүсэл эрмэлзэл хилийн чанад руу тэмүүлнэ. Үдээс хойш бүх зүйлээ төвлөрүүлж өсөн дэвжих цаашдын төлөвлөгөөгөө боловсруул.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Сэтгэл гэгэлзүүлсэн өдөр байх болно. Та дүрсхийсэн, өөрийн мэдэлгүй үйлдэл хийх магадлалтай. Та онцгой хурц нөхцөл байдал үүсгэхэд бэлэн байна. Ямар ч шинэ ажил бүү эхэл. Дотоод сэтгэл санаагаа төвлөрүүл. Хуучин эхэлсэн ажлууд, шүүхтэй холбоотой асуудлуудаа дуусга. Өөртөө тохиолдож буй бүх зүйлсэд нухацтай ханд.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хамтрагчтайгаа дотно яриа өрнүүлэх юм уу амьдралын хатуу бэрх нугачааг хэрхэн давж туулах талаар эргэцүүлэн суухыг зөвлөж байна. Харин од эрхэс романтик дур хүслийг тань бадраах болно. Сэтгэл зүрхнийхээ хайрыг одоо болтол хайсаар яваа бол горьдлого найдлага байгаа талаар мэргэч төлөгчөөс асууна. Харин та өөртөө л итгэдэг бол зам дээр гараа өргөх болно.

НУМ (11/22-12/21)
Өнөөдөр таныг мөрөөдөмтгий байдал эзэмдэх болно. Ямар нэг гадны нөлөөллөөс хол байх нь таны сэтгэл санааг тайвшруулах болно. Олон нийтийн арга хэмжээнд очихдоо сайтар бодолцох хэрэгтэй бөгөөд хэн нэгний сэтгэлийг шархлуулж, гомдоохоос сэрэмжил. Илүү тав тухтай байхын тулд гэртээ шинэ өнгө оруулж, өөрийн төлөвлөгөөндөө гэрэл гэгээтэй амьдралын замыг оруул. Гэхдээ энэ хэсэгт бүх юм хүссэнээр болно гэж найдсаны хэрэггүй. Гэрийн эд хогшил авахаар дэлгүүр явахдаа маш анхааралтай байгаарай. Танд авах гэж байгаа зүйлээ гэртээ хэрхэн зохицохыг төсөөлж чадвар бий.

МАТАР (12/22-1/19)
Од эрхэс хайр халамжийг онцолсон байна. Та энэ нөлөөллийг ашиглаж загвар, зар сурталчилгаа, урлагийн салбарт ажилладаг бол боломжийг атгаарай. Өөртөө ноогдсон төсөл болон үүрэг хариуцлагаа гүйцээ. Сар таны дээрээс гэрэлтэж, нэр хүндийг бэлэглэж байна. Харин та сэтгэл хөдлөлөө хянаарай. Хэн нэгэн танд саад хийхийг оролдож магадгүй. Энэ нь та тэднийг хангалттай сайн таниагүйн илрэл тул бусдыг хүндлэхийг зөвлөж байна. Таныг хийхээсээ өмнө сайн бодож үзэхийг дотоод дуу хоолой тань шаарддаг. Иймээс та бусдын юу мэдэрч байгааг нь сонсоход гэмгүй.

ХУМХ (1/20-2/18)
Хэт олноороо цугларах нь өнөөдрийн тань зарцуулах эрч хүчээс ихээхэн хумсалж мэдэх юм. Бусдаас туслалцаа авч нуруун дээрээ байгаа ачаанаасаа жаахан ч гэсэн хөнгөлөхөөс бүү татгалз. Өөрийн хүчээр бүгдийг хийх нь зөв гэсэн эндүү ташаа ойлголтоосоо салах хэрэгтэй. Таны хийх хэмжээнд хүрч чадахгүй байж мэдэх ч танаас ч илүү хийхийг үгүйсгэхийн аргагүй. Ямарваа үүрэг даалгавар аваагүй нөхцөлд өөрийн тааваар байж амрах нь зүйтэй. Зөөлөн түшлэгтэй сандал дээр суугаад өдөржингөө кино үзэх юм уу, ном унш. Энэ амралт таны алжаалыг тайлж чадна.

ЗАГАС (2/19-3/20)
Ямар ч хямралд өртсөн бай сэтгэл санаагаа бүрэн жолоодох хэрэгтэй. Хүнд байдлаас нь гарахад найз нөхөд болоод гэр бүлийнхэн тань ихээхэн нөлөөлж тус хүргэнэ. Ямарваа нэг шийдвэр гаргахын өмнө туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай. Гадаадад суралцах үүд хаалга нээгдэж мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн хажуугаар газар үзэж нүд тайлах завшаан тохионо. Та шинэ зүйлсийг сурч мэдэх хүсэлдээ өөрийн эрхгүй автах болно. Ямар ч шийдвэр гаргах байсан таныг халамжилдаг, танд санаа зовдог хүмүүсийн сэтгэлийг түгшээхгүйн тулд тэдэнтэй зөвшилцөж байгаарай.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …