Видео: МУГЖ, Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай”

МУГЖ, дуучин Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай” ханийн тухай магтан дуулсан дууны клипийг амралтын өдрийн видео мэдээ булангаараа хүргэж байна.

Энэхүү дууны үгийг МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан бичсэн бол аялгууг СГЗ, ая зохиогч Л.Балхжав, хөгжмийн найруулгыг “UP Music” продакшны продюсер  Н.Халиун, дууны бичлэгийг “Намуун” студийн захирал Х.Баярсайхан зэрэг уран бүтээлчид хийжээ.

Амралтын өдрүүдийг хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүлээрэй.

“Хорвоог дүүргэж дэргэд байгаарай” дууны үг 

Чиний эзгүйд би цамцыг чинь дэрлэж унтдаг
Ийм л дотнохон үнэр хорвоогоос олдохгүй
Нэрийг чинь гийгүүлдэг эгшиг байхсан
Замыг чинь ариулах цагаан сүү байхсан
Миний өлмийд чи хайраа асгаж амьдардаг
Ийм л үнэн сэтгэлийг хэнээс ч би олохгүй
Алдааг чинь уучилдаг цагаатгал байхсан
Айдсыг чинь үргээх залбирал байхсан би

Дх:
Хань минь чамдаа би ямар хайртай гэж санана аа
Чамгүйгээр амьдрана гэж санаанд багтахгүй ээ
Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодно оо
Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй
Энгэрт минь урт наслаарай
Энхрийлэлд минь удаан жаргаарай
Хонгорхон зүрхнээсээн гуйя
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай

Чи минь салхи болвол би салхи болно оо
Чимээгүй борооны дуслаар мэлмэрэн урснаа
Чамайг од болж тэнгэрт асвал
Чанх дэргэд чинь бас од болж гэрэлтэнэ ээ

Дх:
Хань минь чамдаа би ямар хайртай гэж санана аа
Чамгүйгээр амьдрана гэж санаанд багтахгүй ээ
Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодно оо
Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй
Энгэрт минь урт наслаарай
Энхрийлэлд минь удаан жаргаарай
Хонгорхон зүрхнээсээн гуйя
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай

Энгэрт минь урт наслаарай
Энхрийлэлд минь удаан жаргаарай
Хонгорхон зүрхнээсээн гуйя
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай


 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …