Нумын орд: Өөртөө анхаарал тавих хэрэгтэй

ХОНЬ (3/21-4/19)
Тэнгэрээс таны амжилтыг ивээх олон эерэг дохио ирж байна. Эрч хүчтэй мэдрэмж нь зарим асуудлуудыг шийдэхэд хялбар болгоно. Гэсэн хэдий ч хязгаараасаа давахаас болгоомжил. Бие махбодийнхоо зохицуулж чадахаас илүүг хийх гэж оролдох хэрэггүй. Зарим сонирхол хүчтэй байх бөгөөд улс төр болон олон нийтийн идэвхи нь сайн дурын ажиллагаанд оролцоход хүргэнэ. Мөн та ойр тойрны бизнесменүүдэд өөрийн чадвараараа танигдах болно. Та бүтээлч санаагаар дүүрэн байна.

ҮХЭР (4/20-5/20)
Тулгарсан асуудлууд тийм ч амар алга болохгүй бололтой. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй л бол асуудлууд илүү хүндэрч болзошгүй. Хэрэв та өртэй байгаа бол хувийн гэр орны болон ажил албаны санхүүгийн байдал санаа зовоох нь ойлгомжтой. Тайван байж орлого зарлагаа хянаж шаардлагатай арга хэмжээг ав. Хайр дурлалын амьдрал чинь гэнэтийн зүйлээр дүүрэн байх болно. Бүтээлч үйл ажиллагаанд оролцох нь таамаглаж байснаас ч илүүтэйгээр сайн үр дүн авчрах болно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр магадгүй хэн нэгэн таныг тойрон хүрээлэгчдийнхээ бүсээсээ гаргахыг хүсэх болно. Ямар ч эргэлзээгүйгээр түүнээс холд. Оюун санаагаа нээлттэй байлгаж чиг хандлагадаа буйр суурьтай хандсанаар ямар нэгэн ашигтай зүйлийг сурах болно. Өнөөдөр бол төсөв санхүүдээ анхаарал хандуулах хамгийн тохиромжтой үе бөгөөд өмнөх тооцоогоо цэгцэлснээр амьдралын хэв маягаа таатай болгох боломжтой. Зарим хүмүүс хүүхэдтэй болж магадгүй бөгөөд орлогоос чинь хэтэрсэн зардал гарч болзошгүй. Гэвч шинэ төрсөн үрээсээ мөнгө харамлах хэрэггүй. Энэ бүхэн амьдралыг чинь илүү амттай болгоно.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдрийн сурах зүйл бол хүлээцтэй байх. Өөрийгөө өөгшүүлэх нь аливааг гүйцэтгэх зориг тэмүүллийг тань дарж, боломжийг үгүй хийдэг. Хувийн сахилга батыг сахь. Өглөөгүүр хийх ажлынхаа төлөвлөгөөг гарга. Хэрэв төлөвлөгөөнийхөө дагуу гүйцэтгэж чадвал эрч хүчтэй байдал сэргэн шинэ өндөрлөгт хүргэнэ. Аяллын төлөвлөгөө тань бүтнэ. Гарах зардалд нь санаа зовж байвал маршрутаа энгийн болго. Зорьсон газартаа нэг хүрсэн бол боломжтой зүйлийг нь нягтлан үзээрэй. Сонголт хийх боломжоо судлан бусад аялагчдын яриа өгүүллийг уншиж мэдээлэлтэй бол.

АРСЛАН (7/23-8/22)
Санаачилгыг гартаа авч асуудлыг шийдвэрлэх боломж гарна. Хэрэв ямар нэгэн асуудал байгаа бол тайван бөгөөд шударгаар ярилцах нь одоогийн санаа зовоосон байдлыг шийдвэрлэхэд эерэг алхам байх болно. Таны тусламж, зөвлөгөө авдаг хамтрагч ажлаасаа гарснаар гуниг төрөх болно. Шинэ тавилга авах юм уу байраа янзлах шаардлага гарч магадгүй. Танд энэ бүхэн багахан ч болтугай урам өгнө.

ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр үндэслэлтэй боломждоо найдвар тавих хэрэгтэй. Мөн түүнчлэн сэрэмжтэй байхгүй бол барьж авч амжаагүй боломж сэтгэлийг чинь хямраана. Хов живнээс хол байж, хэрэв танд хэн нэгэн нууцаа хадгалахыг гуйсан бол та түүнийг нь хадгалах хэрэгтэй. Нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо зарлагаа төсвөөсөө илүү гаргахгүй байхыг хичээ. Ганц бие хүмүүсийн хувьд өнөө орой романтик учрал хүчтэй сэтгэл алдрал тохиолдож зүрхний чинь цохилтыг түргэсгэнэ.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр өөрийнхөө үүрэг хариуцлагыг мэдэрч, түүнийгээ аль болох биелүүлэхийг хичээ. Хэрвээ та худалдаа болон бизнесийн ажлаар хилийн чанад руу томилогдон явж байгаа бол таны хичээл зүтгэлийн үр дүнд бүх ажил амжилттай бүтэх болно. Хамаатан садны хүмүүсээс болж гэр бүлд нэлээд асуудал үүснэ. Гэр оронд тань юу дутуу байгааг олж мэдэхийг хичээ. Гэрээсээ хол сурч, амьдардаг хүүхдүүд тань гэртээ эргэн ирж магадгүй.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ихэнх хүмүүс зөн совингоороо амьдралд юу хэрэгтэй түүнийг хэрхэн авах вэ гэдгээ шинжинэ. Од эрхэс танд юу хэрэгтэйгээ мэдэх онцгой гярхай ухаан өгч байна. Санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуул. Та олдсоноосоо илүү ихийг үрж байна. Магадгүй тансаглах гэж хэт хичээж байгаа учраас тэр байх. Орлогоо гайгүй хэвэнд ортол ямар нэгэн зүйл худалдан авахгүй хойшлуулах нь ухаалаг хэрэг. Хэн нэгэнтэй шинээр болзож байгаа бол энэ хүн таны өмнөх хүнээс илүү сайн хүн байх болно.

НУМ (11/22-12/21)
Та энэ өдөр маш олон уулзалт хуралд очоод их завгүй байх болно. Ойрд тантай уулзаж чадаагүй хөршүүд найзууд тань таныг гэртээ урих болно. Өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Зохион туурвих бүтээх эрч хүч, урам зориг байна. Та этгээд сонин гэж дургүйцэж хойш нь тавихгүй л бол маш гайхалтай ажил бүтээж чадна. Өнгөцхөн сэдэв, ажил хэрэг таны анхаарлыг удаан татахгүй тул оюун ухаан сорьсон сэргээсэн зүйлсийг олж хийх тухай бодоод үзээрэй.

МАТАР (12/22-1/19)
Өглөөг алгуурхан эхэлж сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Таны сэтгэл хөдлөл маш өндөр байх бололтой. Хэрвээ хайртай хүнтэйгээ санал зөрөлдвөл өөрийнхөө талаар бодохоосоо илүү түүний юу хэлэх гээд байгааг анхааралтай сонс. Магадгүй таны ойлголт бүхэлдээ өөрчлөгдөж мэднэ. Буруу зүйл хийхээс битгий ай. Зүгээр л уучлалт гуй. Юу ч хийхгүй байснаас тодорхой үр дүнтэй байх нь илүү дээр шүү дээ. Таны бусдыг удирдах чадвар өндөр байгаа бөгөөд бусдыг ойлгож чадвал та амжилтанд хүрэх болно. Өөрийн нэр төрөө хамгаалахын тулд олон нийтийн дунд сэтгэл хөдлөлөө барь.

ХУМХ (1/20-2/18)
Санаа зовоосон хэцүү асуудлуудад өөрийгөө буруутгах болно. Хэдий тийм боловч өглөө юу ч болсон бай орой гэхэд бүх юм шийдэгдэж та баяр хөөртэй болох болно. Ажлын цагаа дуусгаад найз нартайгаа хамт гарах төлөвлөгөө зохио эсвэл мэргэжил нэгт нөхөдтэйгөө уулз. Танд бага зэрэг хөгжилдөөн хэрэгтэй. Таны нөхөрлөл ажлын түншлэлд саад болох ч удахгүй энэ харилцаа болон нийгмийн харилцаатай холбоотой асуудлууд тань шийдэгдэнэ гэдэгт итгэ.

ЗАГАС (2/19-3/20)
Таны ажил мэргэжил болон нэр хүндийг гэрэлтүүлнэ. Одоо нийтийн асуудалтай тэмцэх цаг болсон. Олны өмнө гарч чадахгүй юм шиг мэдэрч байсан ч хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Энэ cap таны төлөвлөгөөнд хамтран ажиллагсадтайгаа хамт нийгмийн үйл ажиллагаанд оролцох багтсан байна. Та маш олон үүрэг хариуцлагатай тулгарч мэдэхээр байна. Гэхдээ чухал суудал дээр очих үедээ цэцэглэн хөгжих болно. Харилцаа холбоо бол таны амжилтын түлхүүр.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …