Тажикстан улсын гадаад өр ба нутгаа орхин, дүрвэж буй Тажикууд

 “Нэг зам нэг бүс” санаачлагад нэгдэж БНХАУ-аас зээл авсан орнууд Дэлхийн хөгжлийн төлөө судалгааны байгууллагаас гаргасан мэдээлэлд өрөнд баригдаж, урхинд орох магадлалтай орнуудыг жагсаажээ. Энэ жагсаалтад Африкийн Жибути, Киргиз, Лаос, Мальдив, Монтенегро, Пакистан, Тажикстан, Монгол зэрэг улсууд багтжээ.

Эдгээр улсууд БНХАУ-аас авсан зээлээ төлж чадахгүйд хүрвэл улс орных нь тусгаар байдалд аюул учирч болзошгүй гэдгийг анхааруулан бичсэн байна.

Тухайлбал, Тажикстан улсын гадаад өр 2.3 тэрбум ам.доллар болсон. Үүний 52 хувь нь буюу 1.2 хувь нь БНХАУ-д төлөх өр юм байна. Ингээд л Тажикстан улс газар нутгаа зээлийн төлбөр өгч эхэлсэн тухай мэдээллэх боллоо. Гэхдээ Хятадууд газар нутгийг нь шууд хураагаад авчихсан зүйл байхгүй. Харин хятадын фермерүүд үржил шимтэй газраас олон жилийн хугацаатай түрээслэх зарчмаар асуудлыг шийдвэрлэх юм байна.

Хэрвээ санаж байгаа бол 2011 онд Хятадууд Тажикстаны 1500 кв газар нутгийг цэрэг оруулж, эзлэн авсан байдаг. Энэ бол тус нутагт амьдардаг хятад иргэдээ хамгаалсан үйл ажиллагаа гэж тайлбарлах боловч, хилийн даяарчлалын асуудлыг хурцдуулсан хэлбэр боллоо гэж тухайн үед хэвлэлүүд бичиж байв.

Одоо Тажикстан улсад хятадын иргэд болон цэргүүд олноор нүүн ирсээр байгаа. Мөн геологийн салбарт идэвхтэй ажиллаж, хайгуулын томоохон ажлыг хятадууд хийж байгаа гэх мэдээлэл байна. Үүнээс улбаалан “Тажикстан улс хятадын хөрөнгө оруулалтын өмнө сөхөрлөө” гэж бичиж эхэллээ.

Хятад улсын хөрөнгө оруулалтгүйгээр энэ улсын нэг ч төсөл хэрэгжихгүй, урагшаа ахихгүй болсон байна. Хятад улс хөрөнгө оруулахаас гадна, ажилчид ч гэсэн оруулдаг болжээ. Үүнээс болоод Тажикстан улсын иргэд дайжиж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар тус улсын 1.2 сая иргэн ОХУ-д цагаачлан амьдарч байгаа аж. Харин Тажикстан улсад амьдрах хятад цагаачдын тоо 2017 оны байдлаар 150 мянгад хүрчээ.

Тажикстан улсад тохиолдсон явдал БНХАУ-аас зээл авсан бүх улс орнуудад тохиолдохгүй гэх баталгаа алга гэж АНУ-ын хэвлэлүүд бичиж анхааруулж эхэлсэн байна.

Эх сурвалж: Борхүү Бор Өвгөн /Оффшор нээлттэй бүлгэм/

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …