Хилэнцийн орд: Аз хийморьтой байна

ХОНЬ (3/21-4/19)
Тогтсон хэв маяг, уйтгартай байдлаасаа ангижрахын тулд өөрийн хүсэл сонирхлоо чагнах хэрэгтэй. Байнга тохиолддог саад бэрхшээлээс зугтаахыг хичээ. Мөн бэрхшээлийг яаж давах талаар өөрөөсөө нэг асуугаад үз. Асуудлаа зохицуулж шийдвэрлэхдээ бүтээлч талаас нь бодолхийлээд үз. Үүний дараа та хүрэхийг хүссэн газрынхаа замыг олох болно. Та бусдын дунд багагүй нэр хүндтэй хүн бол хүлээн авалтын урилгаар тасрахгүй.

ҮХЭР (4/20-5/20)
Эрүүл мэндэд ноцтой аюул учирч болзошгүйг од эрхсийн байрлал харуулж байна. Хэрэв та холын замд гарах гэж байгаа бол эсвэл машин жолоодож яваа бол анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Гэмтэл бэртэл авах болон автын осолд орж болзошгүй байна. Бусдын үзэл бодол болон өөрийн зөн совинд хэт найдлага тавиад хэрэггүй. Хийж буй үйлдлийнхээ зөв эсэхэд бага зэрэг эргэлзэх нь таныг энэ тийш нь чиглүүлэхэд хүргэж магадгүй. Хоолоо хэтрүүлэх, согтууруулах ундаанд дурлах нь аюултай үр дагавартай.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Энэ ажлын долоо хоногт мөнгөө эргүүлдүүлэх, үнэ цэнэтэй хувийн өмч хөрөнгөндөө анхаар. Өөрийн цагийг санхүүгийн тэнцвэртэй, эмх цэгцтэй байдалд зарцуулсан залуус үр шим хүртэнэ. Өөрийн үнэ цэнэ, өөрт юу чухлыг үнэлэх туйлын сонирхолтой. Хэдийгээр гэм буруутай мэдрэмж төрж байсан ч танд байх ёстой, авах гавъяатай гэж бодоход хүргэх зүйл гарч ирнэ. Олон нийтийн мэдрэмж урам зориг нэмэгдэж, та гэр бүл, шинэ найзуудтайгаа нөхөрлөх, хуучин найзуудтайгаа холбоо барих, нийгэмших гээд их л завгүй байх болно.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Бүхий л салбарт өөрийн бүтээлч чадварыг дэлгэн харуулах, дотоод нөөц бололцоогоо нээхэд тохиромжтой. Гэхдээ од эрхэс таныг биеийн ачаалал ихтэй хөдөлмөр болон хамтарсан үйл ажиллагаанаас хол байхыг сануулж байна. Учир нь энэ өдөр ганцаарчлан, бие дааж, анхаарлаа төвлөрүүлж ажиллахад амжилттай байна. Хайртай хүндээ ухаалаг хандахыг хичээ. Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх, түүнийхээ талаар шүүмжилсэн аястай хандлага гаргах, зарим үйлдэл нь таалагдахгүй байгааг хэлэх нь хэрүүл маргаан дэгдэхэд хүргэж магадгүй байна.

АРСЛАН (7/23-8/22)
Олон нийтийн ажлаар эрх мэдэл, нэр хүндээ дээшлүүлэх өдөр бөгөөд их энергитэй байна. Томоохон ажил эхлэхийн өмнө сүм хийдэд очвол танд тустай. Мөн байгальд зугаалахад сайхан энерги авна. Ажил хэргийн харилцаанд шинэ хэлхээ холбоо тогтоохыг зөвлөж байна. Өөрийгөө их дайчлах хэрэг гарна. Гэхдээ өөрийгөө ойлгоход зөрчилтэй өдрүүдийн нэг байна. Иймээс өнөөдөр хэрүүл маргаан бүү гарга.

ОХИН (8/23-9/22)
Та өөрийн сонгосон салбартаа удирдагч байхын тулд бүх хүчээрээ тэмцэх болно. Та чөлөөт үзэлтэй, ер бусын өгөөмөр, тиймээс эргэн тойрны бүх хүмүүс таныг чангаар магтацгаахыг хүснэ. Танд нарийн мэдрэмж, эв зүй, даруу зан дутагдаж байна. Энэ тал дээр анхаар.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та хэрэв урьдын алдаагаа засаагүй бол нөхцөл байдал давтагдах магадлалтай байна. Нийгмийн асуудлуудыг шийдэхэд тохиромжтой. Хэрвээ танд хувь заяаны зөн, өөр шинж тэмдгүүд ойлгомжгүй байвал алдаагаа засаж залруулахад нилээн цаг хугацаа шаардагдана. Тайван байж нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажигла. Таныг зовоож байсан олон зүйлс өчүүхэн жижиг санагдана.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Сайхан мэдрэмж, аз хийморьтой байна. Бизнесийн хамтрагч нартаа бүх анхаарлаа хандуулаад гэрээ хэлэлцээрийн шинэ арга замуудыг бодож ол. Хэсэг хугацаанд холбоо тасраад байсан найзтайгаа дахин учирч, холбоогоо сэргээнэ. Тэдэнд хэрэгтэй хүн нь та байх болно. Санхүүгийн асуудал хөнгөрч, хөрөнгө оруулалт үр ашгаа өгнө. Эцэг эхчүүд хүүхдийн асуудалтай холбоотой төсөл дээр ажиллахдаа дуртай байх болно.

НУМ (11/22-12/21)
Өнөөдөр бол мэдээлэл цуглуулах, мэдлэгээ өргөжүүлэхэд таарсан өдөр. Зарим хүмүүс албан ёсны эрдэм шинжилгээний ажилд бүртгүүлэн, ямар нэгэн компаний ивээн тэтгэсэн сургалтын программд оролцож, өөрийн сонирхож буй сэдвээр шилдэг нь байх эсэхээ шийдэх болно. Энэ өдөр ялихгүй будлиан, буруу ойлголцол гарч болзошгүй. Ялангуяа мэдээллийн хэрэгсэл болон хэвлэх үйлдвэрт ажилладаг хүмүүст тогтворгүй санал зөрөлдөөн үүсэх болно. Сурагч, оюутнууд шалгалтын асуултандаа удаан бэлдэж, асуусан асуулт бүрд нь ойлгомжтой бүрэн хариулах хэрэгтэй.

МАТАР (12/22-1/19)
Таамаглахын аргагүй зүйлс тохиож мэдэх учир болгоомж сэрэмж илүүдэхгүй. Дараагийн алхмаа бодох тусам таны ачаалал нэмэгдэнэ. Хамт ажиллагсад тань буруу зуршил, сэтгэлийн хөдөлгөөндөө автахгүй байж чадна. Тэдний энэ хүчин чармайлтыг нураах хэрэггүй. Харин та ажлын байран дээр хэн нэгэнтэй асуудалтай байгаа бол сэтгэлийн хөдлөлөөр үүнд хандах хэрэггүй. Эс бөгөөс уур уцаарт хэт автаж, өнөөдрийг өнгөрөөж мэдэх юм. Сонирхолтой уулзалт, цуглаанд оч. Харин хүн хүлээлгэсний хэрэггүй.

ХУМХ (1/20-2/18)
Од гаригсууд өнөөдөр идэвхтэй хөдөлгөөнтэй байна. Энэ өдөр үүрэгт ажлынхаа хажуугаар зав чөлөө гаргаж сэтгэл санаа, бие махбодь, оюун ухаанаа дээшлүүлэхтэй холбоотой эрэл хайгуул хийхийг хичээх хэрэгтэй. Хайр дурлал, сэтгэл зүрхний асуудлаа бүхний түрүүнд тавих болно. Урьдчилан харах чадвар өндөр байх бөгөөд нийгмийн оролцоондоо зугаатай арга хэмжээ олныг төлөвлөх нь зүйтэй. Та олны дундаас онцгой нэгнийг олох болно.

ЗАГАС (2/19-3/20)
Маргаан үүсгэж болох асуудлаас зайлсхий. Үүний оронд таньтай адил байдалд байж үзсэн хүмүүсээс юм уу мэргэжлийн хүмүүсээс заавар зөвлөгөө ав. Шинэ арга зам олох нь ихэнхдээ асуудлын шийдэл болж чадна. Тиймээс магадгүй хаягдал дунд чинь сайн үнэ хүрэх ямар нэг жинхэнэ үнэт зүйл байж ч болох юм. Зарим нэгэнд чинь төлбөр хийх ёстой цаг болсныг сануулах байх. Хэрэв та байшингийн зээл эсвэл cap бүрийн зээлийн тооцоогоо төлөх гэж сандарч байгаа бол эдгээр зээлийнхээ нөхцөлийг дахин тохиролцож болох юм.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …