“Ахлах тогоочийн заавраар” шоунд Д.Баттөмөр, А.Хишигдалай нар өрсөлдөнө

NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёр дахь цувралын дөрөв дахь дугаарт  “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА  Д.Баттөмөр,  дуучин А. Хишигдалайтай хамт өрсөлджээ.

Улаан багын ахлах тогооч Б.Ариунбилэг, туслах тогооч А. Хишигдалай, Цэнхэр багын ахлах тогооч Ж.Саруулбулга, туслах тогооч Д.Баттөмөрийн  багуудын  хэний  баг  нь ялагчаар тодрохыг  5 сарын 13-ны ням гарагийн 18:30 цагаас харах л үлдээ.

“Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёрдугаар цувралын гурав дахь  дугаарт СУИС-ийн төгөлдөр хуурын багш О.Сарантуяа, Нийслэлийн Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа нар “Халуун тосоор шарж болгосон загас” хийж өрсөлдөж, Улаан багын оролцогч С.Үүрийнтуяагийн  баг  ялагчаар тодорсон юм.

Санал болгох мэдээ

Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан …