Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн ээлжит дугаар /2018. 05.11/ буюу өчигдөр цацагдаж эхэллээ. Энэ удаагийнхаа влогоо хийх үеэрээ “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулсан “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын цогцолборын хүүхэд багачуудад өөрийнхөө зүгээс ном хандивлажээ.
Тэрбээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн влогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан арван дугаар олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм.
“Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн өмнөх арван дугаарын доорх бичлэгүүдээс үзэх боломжтой.