ХОНЬ (3/21-4/19)
Сүүлийн үед үүссэн гэр бүлийн түгшүүр энэ өдөр арилна. Урлагийн мэргэжлийн хүмүүс энэ өдөр ажил мэргэжлийн тал дээр одтой байна. Магадгүй энэ өдөр тэдний хувьд өөрийн авьяас чадвараа бусдын өмнө дэлгэн харуулах өдөр байж болох юм. Та сайн үнэлгээ авах боломж өндөр байна. Санхүүгийн асуудал дээр тайван байх нь хамгийн чухал.
ҮХЭР (4/20-5/20)
Ажил мэргэжлийн холбогдолтой чухал шийдвэр гаргах баримт бичигт гарын үсэг зурах, ярилцлага хийхээ түр хойшлуулах нь чухал. Ашигтай ажлын төлөвлөгөөгөө үл ойшоолгүй нарийвчлан үзэх нь зүйтэй. Гэвч ямар нэгэн эрсдэлтэй зүйлд бүү оролцоорой. Азаа туршиж үзэх нь таны нийгмийн нэр хүндэд нөлөөлж болзошгүй. Одоо бол мөнгөө үрэх цаг биш, харин төсөв, мөнгөндөө ухаалаг хандаж ирээдүйд хэрэглэхээр хадгалах үе юм.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Энэ өдөр аялалд гарахаас татгалз. Учир нь азгүйтлээр төгсөх магадлал өндөр. Эд хөрөнгөтэй холбоотой томоохон хэмжээний гарз хохирол гарах бололтой. Магадгүй энэ нь гал түймэр хулгай дээрэмд өртөхтэй холбоотой байж мэднэ. Түнштэйгээ харилцах эсвэл хүүхдүүдтэйгээ тоглох нь энэ өдрийн сөрөг хандлагыг бууруулж мэдэх юм.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Таны хувьд хийж буй үйлдэл болон тэр үйлдлийнхээ мөн чанарын хоорондох тэнцвэрийг нь олох үе юм. Өдөр болгон өөртөө зориулж ямар нэгэн жижиг зүйл хийхэд цаг гарга. Таны чухал биш гэж бодож байсан зүйлс хэрэг дээрээ харин ч тустай зүйлс байж, таныг баярлуулах болно. Ухаалаг хүмүүстэй уулзах нь таны асуудалд хандах хандлагыг болон таны хувьд чухал нөхцөл байдлыг өөрчилнө.
АРСЛАН (7/23-8/22)
Шинэ төслөө эхлэхэд сайн. Зарим арслангууд дэлгүүр хэсэхэд дурлана. Чи өөрийнхөө юунд дуртай болох, юу чамд илүү зохихыг мэддэг учраас сонголтондоо итгэлтэй байж болно. Ганц бие хүмүүс тогтвортой хайрын холбоо тогтоох нь зөв гэдгийг мэдрэх болно. Мөн дараагийн алхамдаа бэлэн бай. Сүй болон хуримын тухай зарлал нь гэр бүлийн гишүүдийн сэтгэлийг догдлуулах болно. Шинэхэн хосууд үдшийг хамтдаа өнгөрөө. Энэ бол гайхалтай мөч байх болно.
ОХИН (8/23-9/22)
Од эрхэс харилцаа холбоонд нөлөөлнө. Та хөл дээрээ бат зогсох хэрэгтэй. Утасны дуудлагууд, гэнэтийн уулзалт энэ бүхэн өнөөдрийг улам ч завгүй болгоно. Цаашдын бизнесийн гэрээ байгуулах хүмүүстэйгээ холбоо тогтооход гайхалтай цаг үе юм. Одоо та юу ч хийсэн бай энэ бүхэн танд ашигтай байх болно гэдэгт итгэлтэй байж болно. Өнөө өглөө юу өмссөнөө сайн анхаарч тохиромжтой хувцаслах хэрэгтэй. Гэртээ шинэчлэлт хийх нь таны төсвийг багасгана. Гэхдээ энэ нь танд өөрчлөлтийг авчрах боломж олгоно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр таны өмнө маш олон боломж нээгдэх бөгөөд энэ бүхэн таны сэтгэлийг маш их хөдөлгөх болно. Та яг одоо хэр амжилттай байна түүнээс таны ирээдүйн сайн сайхан байдал хамаарах болно. Таны бусдын сэтгэлийг татах чадвар маш өндөр байх бөгөөд энэ нь таныг тушаал ахиж, ажилдаа амжилт гаргахад нөлөөлөх болно. Таны хийж буй судалгаа шинжилгээ амжилттай болох бөгөөд шинэ мэдээлэл танд төсөөлшгүй их ашиг авчрах болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Нийгмийн чиглэлийн зарим үйл ажиллагаанд оролцоно. Ажлаа зохицуулахын тулд хуваарьтаа анхаарч, зохицуулалт нилээн хийх шаардлага гарах боловч энэ нь нийгмийн чухал харилцаа холбоог үүсгэхэд хэрэгтэй. Зарим хүмүүс чухал уулзалтанд оролцоно. Та өөрийн төлөвлөгөөг танилцуулахаас өмнө сайн хяна. Өнөөдөр хамаатнууд болон хөршүүддээ хэлэх зүйлдээ болгоомжлохгүй бол маргаан дэгдэж мэднэ.
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр таны бодлууд тийм ч чухал биш байна. Ухаан зарцуулж адал явдал амьдралын философийг судлахад анхаарлаа төвлөрүүл. Романтик учралыг санаанд оромгүй уулзалт чимэж өгнө. Нууцхан хайрын асуудал илчлэгдэнэ. Хийхээр төлөвлөсөн ямар ч ажил амжилттай хэрэгжинэ. Хүсэл эрмэлзэл жаргал цэнгэлийг танд авчрах дээд зэргийн оюун ухаан өргөн байна.
МАТАР (12/22-1/19)
Элдэв янзын цуу үгнээс болж айх хэрэггүй. Та өнөөдөр маш азтай байх бөгөөд бизнесийн салбарт амжилттай байх болно. Удирдлага тань танаас зөвлөгөө авахыг хүсэх бөгөөд танд өөрийн чадвараа харуулах боломж өгнө. Тайван байж мэддэг зүйлээ харуул. Үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Урт хугацааны төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулснаар таны ажилд сайнаар нөлөөлөх бөгөөд даргадаа тушаал ахихыг хүсч байгаагаа ойлгуул. Магадгүй та ажлаа орхихыг ч хүсч болох юм. Бизнесийн салбараа өргөжүүлбэл ихээхэн ашиг олох бөгөөд санхүүгийн асуудлаа сайтар зохицуулах хэрэгтэй.
ХУМХ (1/20-2/18)
Чухамдаа мөнгөний тухай санаа зоволтгүй. Мөнгө санхүүтэй холбоотой харилцаа сайн байна. Зарим төлбөр зардлынхаа учрыг олох нь амьдралын хэв маяг хэрэгтэй. Таны нөөцөлсөн эрч хүч багасах тул амарч ав. Найз нөхдөөс тань хамаарсан зардал гарна. Мөн амьдралынхаа учир утгыг тодорхойлох нь хэрэгтэй байх болно. Ингэснээр өөртөө байсан эргэлзээнүүдээ тайлж чадна. Бизнес, мөнгө санхүүгийн харилцаа өргөжнө. Иймд өмнөх их хэмжээний төлбөр тооцоондоо анхаарахгүй бол удаашрах төлөвтэй байна.
ЗАГАС (2/19-3/20)
Энэ өглөө ажлаа эхлүүлэх гэж яарах хэрэггүй. Туйлын хүчтэй хүсэл мөрөөдөл санаанаас тань гарахгүй бөгөөд мөрөөдлийн аяллаа эхлүүлэхэд тань тусална. Утасны дуудлага, цахим шуудан олноор ирэх бөгөөд аяллын хөлс цаг хугацаагаа хэмнэж, ажил хэргийнхээ ихэнхийг агаарын долгионоор хий. Жолооны шалгалт өгч буй хүмүүс маш анхааралтай байх хэрэгтэй.