Тэтгэлэгт хөтөлбөр бол их дээд сургуульд боловсрол эзэмшиж буй мэдлэг чадвартай оюутнуудад олддог маш том боломж билээ. Хэрвээ та чадвартай л бол ямар нэгэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж их дээд сургуулийн боловсролын үнэгүй эзэмших бүрэн боломжтой юм. Сурч боловсрорх хүсэл эрмэлзэлтэй олон сайхан залуусын маань зарим нь сургалтын төлбөр болон амьдралын байдлаас шалтгаалан сурч чаддаггүй. Тэгвэл хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэх зорилготой оюутан залууст маань тэтгэлэгт хөтөлбөрүүд маш том боломжийг олгодог юм. Тэдний нэг нь голомт банкны тэтгэлэгт хөтөлбөр.
Сайн сайхныг санхүүжүүлэгч уриатай, боловсролыг дэмжигч Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 11 дэх жилдээ зарлалаа.
Монгол Улсад анх удаа бизнесийн байгууллагуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилсан тус хөтөлбөр нь эдүгээ 11 дэх жилийнхээ ойтой золгож буй бөгөөд энэ хугацаанд нийт 1000 оюутанд тэтгэлэг олгон сурах хүсэл эрмэлзлэлд нь хөрөнгө оруулсан байна. Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авхаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, цаашлаад сургуулиа төгсөөд тус банкинд ажилд орох боломжтой болдгоороо томоохон ач холбогдолтой юм.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд оюутнууд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 буюу түүнээс дээш ангид суралцдаг, сурлагын голч дүн нь 3.5 болон түүнээс дээш, аль нэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх зэрэг шалгууруудыг хангасан байх ёстой ба өөрийн эзэмшсэн гадаад хэл дээрээ “Монгол улсын хөгжилд таны оролцоо” сэдвээр эссе бичиж ирүүлэх ажээ.
Оюутан та тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.golomtbank.com вэб сайтын “Ажлын байр” холбоос болон Голомт банкны лавлах утас 1646-аар холбогдож аваарай.
Дашрамд дурдахад Голомт банк нь Монголын шилдэг оюутнуудын эрдэм мэдлэг, оюуны чадавхийг сорьсон “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил 12 дахь удаагаа амжилттай зохион байгуулаад байна. Шилдэг 100 оюутны нэг нь та ч байж болно. Өөрсдийн мэдлэг чадвараар тэтгэлэг авч суралцах алтан боломж. Голомт банк хичээл зүтгэлтэй хүн бүрийг дэмжиж байна.