“To be or not to be -2013” шоуны анхан шатны шалгаруулалт маргааш болно

    Авьяас, ур ухаан, хүсэл мөрөөдлөөр дүүрэн олон залуусын мөрөөдлийн гүүр болсон  “To be or not to be” буюу Орших уу, Эс орших уу? театрчилсан шоуны техникийн зөвлөгөөний хурал СУИС-ийн “Оюутан театр”-т болсон. Өдгөө гурав дахь жилдээ зохиогдож буй шоу нэвтрүүлгийн шалгаруулалтын өмнө болдог энэ хурлаас оролцогчид чухал мэдээллүүдийг хүлээн авдагаараа онцлог бөгөөд төслийг санаачлан зохион байгуулагч UBS телевизийн уран бүтээлчид болон шүүгчдийн төлөөлөл Төрийн соёрхолт, МУАЖ Н.Сувд, Улсын Драмын Эрдмийн театрын Ерөнхий найруулагч, МУСТА  Н.Наранбаатар нар болон СУИС-ийн Тайз дэлгэцийн сургуулийн уран сайхны удирдаач, найруулагч Ц.Батнайрамдал нар нийт оролцогчиддоо тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.

    Шоу нэвтрүүлгийн нэгдүгээр шатны шалгаруулалт 2013 оны 10 дугаар сарын 1,2,3-ны өдрүүдэд “Цүки хаус” төв -д зохион байгуулагдахаар товлогдоод байна. Мөн энэ жилийн шоунд  оролцох хүсэлтэй ч хараахан бүртгүүлж амжаагүй авьяастнууддаа боломж олгож зохион байгуулагчдийн зүгээс бүртгэлийн хугацааг 10-р сарын 1-нийг хүртэл сунгасныг мэдэгдлээ. Бүртгэлийг UBS телевизийн байранд  авч байна.

Нэвтрүүлгийн ивээн тэтгэгч байгууллагууд:

  1. Нэвтрүүлгийн Ерөнхий ивээн тэтгэгч – Хүннү эйр
    Хөгжилд хөтлөх монголын жигүүр Хүннү Эйр
  2. Нэвтрүүлгийн Ивээн тэтгэгч – Боса Импекс Yeste Cappuccino
    Yeste is the Best cappuccino
  3. Нэвтрүүлгийн Ивээн тэтгэгч – World Korea group
    Таны амьдралын түнш World Korea group
  4. Нэвтрүүлгийн Ивээн тэтгэгч – Цүки хаус
  5. Албан ёсны онлайн түгээгч – www.Urlag.mn
    Таныг урлагийн тэнгэр Ивээг

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …