Дуучин Ариунаа “Космик” дууныхаа клипэнд хүүтэйгээ тогложээ

Пүрэв гаригийн видео мэдээ булангаараа МУГЖ дуучин Т. Ариунаагийн “Космик” дууны клипийг хүргэж байна. Түүний “Космик” дууны клипэнд  бага хүү Б.Өнөболд нь тоглосон юм .

“Космик” дууны аялгууг дуучин, хөгжмийн зохиолч Б. Нацагдорж буюу Наки хийсэн бол үгийг Quiza бичжээ. “Хаган фильмс”-ийн пост-апокалиптик буюу шинжлэх ухааны уран зөгнөлт хэв маягаар бүтээсэн энэхүү клип нь түүний “Cosmic Ariunaa” цомогт багтсан “Утасны чинь дугаар 3.0” дууны клипний үргэлжлэл ажээ.

КОСМИК /дууны үг/

Бүгд чиний эсрэг мэт – бүүдгэрхэн өдрүүдээр
Үргэлжлэх тэр цагт ч бүү бөхөөрэй
Хүрч чадах оргил дээр – хүсэл мөрөөдөл чинь
Хүлээнэ чамайг тэнд заавал хүрээрэй

Ундарч яваарай, халтирсан үедээ ч
Урд зүгээ бүү алдаарай
Уулын оргилууд өндөр хэдий ч
Уруудаж бүү шантраарай
Чиний төлөө цэлмэх тэнгэр
Гэрэлтэнэ үүр цайх мэт
Ирээдүй чинь эргэлзээгүйхэн
Чамайг л хүлээнэ

Бүгд чамайг тойрох мэт – амжилттай цаг мөчүүдээ
Үүрд юм шиг санаж битгий өнгөрснөө мартаарай
Хэн нь хэн бэ гэдгийг – эндүүрч битгий гомдоогоорой
Эхлэх цэгт чинь тусалсан хүн байдгийг санаарай

Ундарч яваарай, халтирсан үедээ ч
Урд зүгээ бүү алдаарай
Уулын оргилууд өндөр хэдий ч
Уруудаж бүү шантраарай
Чиний төлөө цэлмэх тэнгэр
Гэрэлтэнэ үүр цайх мэт
Ирээдүй чинь эргэлзээгүйхэн
Чамайг л хүлээнэ

Чиний төлөө цэлмэх тэнгэр
Гэрэлтэнэ үүр цайх мэт
Ирээдүй чинь эргэлзээгүйхэн
Чамайг л хүлээнэ

Санал болгох мэдээ

Дуучин Б.Нацагдорж “Зөн” шинэ уран бүтээлээ сонсогчдын хүртээл болголоо

Дуучин, ая зохиогч Наки буюу Б.Нацагдорж энэ сарын 13-ны өдөр “Зөн” нэртэй шинэ уран бүтээлээ …