ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр нэг л залхуурсан өдөр байх учраас өглөөг дулаан хөнжилдөө шургаж өнгөрөөгөөд өдөр тийш бичиг цаасны ажилтайгаа зууралдсан нь дээр. Хэрвээ хайрт чинь тантай үг зөрөх юмуу хэрүүл хийх хандлагатай байвал зүгээр л загас мэт дуугүй өнгөрсөн нь дээр. Хэтэрхий их хугацаа шаардсан ажил эхлүүлэхээс зайлсхий. Хэрвээ та хуулийн асуудалтай дайн зарласан бол ямар үйл хөдлөл зөв болохыг ойлгуулсан шударга эх сурвалжаас зөвлөгөө авна.
ҮХЭР (4/20-5/20)
Ямар ч ажил эхлүүлсэн сайн байх болно. Таны ажигч, зохион бүтээх ухаан эрсдэлээс гарахад тус болно. Алдсан холбоогоо буцаад сэргээх бөгөөд энэ нь таны ажлын түвшинг өргөх болно. Ажилдаа шийдэмгийгээр ор. Тэгвэл та амжилттайгаар дуусгах болно. Үүний үр дүн нь таны зөв шийдвэр болно. Харин ажлын дараа гэр бүлийнхэндээ цаг гарган ярилцаарай. Тэдэнд таны сургаал хэрэгтэй байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр шаргуу байж мөрөөдлөө биелүүлэх хандлагатай байна. Яг одоо одод таны хүчин чармайлтыг дэмжиж байгаа учраас энэ боломжийг бүү алд. Өөрт тань туслах ном таны сонирхлыг татна. Таны асуудлыг шийдвэрлэж чаддаг авъяас болон хуучин зангийн тань хэв маяг таны эрх мэдэлд сайнаар нөлөөлнө. Ямар нэгэн курс дамжаанд суух нь танд оюун санааны дэм болон бие махбодийн хэрэгцээг хангахад тусална.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхийнхээ өмнө удирдах хүмүүсдээ сайн танилцуулж, дахин сайжруулахын тулд нэмэлт судалгаа шинжилгээ хийхэд цаг гарга. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч худалдаачидтай холбогдохоос сэргийлээрэй. Овоорсон их ажлаа дуусган маргаашийнхаасаа хөнгөлөөрэй. Тухайн өдрийн үүрэг хариуцлагаа илүү сайн ухамсарлаж оюун бодлоо төвлөрүүлэх нь зүйтэй.
АРСЛАН (7/23-8/22)
Бүхэлдээ өөрчлөлтөөр дүүрэн өдөр байна. Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх болно. Шилжилт хөдөлгөөн бүхий л тал дээр өөрчлөлт авчрах боловч таны дотоод сэтгэлд өөрчлөлт гарахгүй. Өөрийн дотогш өнгийж харах цаг гаргаснаар та өөрийгөө илүү их таниж мэдэх болно. Сэтгэлээ чагнах нь сонирхолтой байх болно. Мөн бусадтай ярилцах нь танд сэтгэлээ эмчлэх сайхан боломж юм. Бизнесийн уулзалт танаас тэвчээр шаардаж таны харилцааны чадварыг шалгана. Чухал гэрээ боловсруулахдаа баримт тооцоонуудыг сайн хий.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр чимээгүй мөн амгалан орчныг эрж хайна. Хэрвээ та ганцаараа ажиллах эсвэл хамтран ажиллагчаасаа хол чимээгүй орчинд байвал илүү үр дүнтэй байна. Ажилд орохыг хүсэгч нар ажлаа идэвхтэй хай. Тун удахгүй таны утас ажлын саналаар дүүрэн дуудлагаар хангинах болно. Сэтгэж бодох мөн анализ хийхэд цаг гарга. Энэ нь тэргүүлэхэд ойлгомжтой болгох дэмжлэг болно. Хувийн асуудлууд чинь шийдэгдэнэ. Өнөө орой таныг жаргалтай хайр дурлалын явдал хүлээж байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Од сap хайр сэтгэлийн харилцааг зоригжуулна. Иймээс үүний давуу талыг ашигла. Та хайрттайгаа хоорондын харилцааны асуудлаа ярилцах ялангуяа өөрийн сайжирч байгаа харилцааны талаар нааштай санааг ярихад хялбар байх болно. Гомдож шүүмжлэлгүйгээр асуудалд дүн шинжилгээ хийж хамтдаа шийдээрэй. Хариу өгөхөөсөө өмнө энэ үйлдэл нь таны нэр хүнд болон амьдралын хэв маяг хэрхэн нөлөөлөх талаар тал бүрээс нь бодоход цаг гарга. Өөрийн төсвийн хэмжээнд мөнгөө зарцуул. Таныг хэт их мөнгө зарцуулахад хүргэх зүйлийг бусдаар бүү хийлгэ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Их эрч хүч хаана ч үр бүтээлтэй байхад тусална. Залхуурах чиг хандлага үргэлжлэн давамгайлах ч дур сонирхлоо илэрхийл. Оролцох олон нийтийн үйл ажиллагаануудад болгоомжтойгоор хандаарай. Тэсвэр тэвчээртэй байдалдаа анхаарал тавь. Бүх зүйл төвөггүйгээр явагдахаар байна. Хөрөнгө оруулалт болон санхүүгийн бизнес урт хугацаанд таны чармайлт зүтгэлээр төлөвлөгдсөн байдлаар үргэлжилнэ. Бодлогогүй өөрчлөлтүүд нь байр суурийг сайжруулахаас илүү түгшүүртэй болгоно.
НУМ (11/22-12/21)
Яг одоогийн хувьд бодож санаснаа шууд ярих гээд байдгаа бага зэрэг дарах нь зөв. Хэрэв та дарга л биш бол хамт ажиллагсдынхаа ажлын гүйцэтгэлийн талаар шүүмжлэлээ өөртөө үлдээ. Үгүй бол тэсрэх аюултай байдал үүсэх болно. Олны өмнө үг хэлэх, сургалт семинар явуулах замаар амьдрах мөнгөө олдог нумынхан сонсогчдынхоо сонсох гэж хүлээж байгаа яг тэр мэдээллийг хүргэж чадах боломж байгаа бөгөөд энэ нь таны хувьд чухал ач холбогдолтой. Таны нэмэгдэж буй энерги бялхан гарч эргэн тойрны чинь хүмүүсийг хучиж бүгдэд нь эерэг чанар өөдрөг сэтгэлийг бий болгоно.
МАТАР (12/22-1/19)
Арвич хямгач байж төсвөө зөв хуваарил. Илүү санхүүгийн ашиг ирнэ. Харин энэ үедээ бага хэмжээний өрөө дарж эхэл. Гэр бүлийн гишүүдтэйгээ хамт шийдвэр гаргах хэрэгтэй. Чиний дэмжлэг тэдэнд маш гайхамшигтайгаар нөлөөлнө. Шинээр бизнес эрхлэгчид ноогдол ашгаа зөв хуваарил. Гүн ухаан сонирхогчдын уулзалт янзтай байх ба биеэ тоосон байдлаа дарж л чадвал хэлэлцүүлэг маргаан их нөхөрсөг, хөгжилтэй байна. Тэртэй тэргүй бүтэн өдөржингөө хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлсэн учраас орой нь тэднээс салахад асуудалгүй.
ХУМХ (1/20-2/18)
Та хүмүүсийг өөрийнхөө үзэл бодолд урвуулах чадвартай тул бусадтай санаа нийлэхгүй байх нь тийм ч том асуудал болохгүй. Эцэг эх эсвэл хамаатнуудын хэн нэгнийх нь эрүүл мэндийн байдал таагүй байж магадгүй бөгөөд та тэдэнд санаа тавь. Таны өмнө тулгарах дараагийн сорилтыг хүлээн авахад бэлэн бай. Даатгалын асуудал мөн тохиролцоо тань хүссэнээр шийдэгдэхгүй. Хамгийн гол ашиг өгөх ажилдаа эрсдэл гарга.
ЗАГАС (2/19-3/20)
Энэ мөчид та бодит байдлыг тийм ч сайн мэдэрч чадахгүй байх магадлалтай. Гэхдээ энэ долоо хоногт хийж болох боломжтой зүйлсийг төлөвлөөрэй. Зөн совиндоо итгэ. Сэтгэлзүйн болон ар гэрийн амьдралаа бүрэн хянахыг оролдох хэрэггүй. Танд асуудал үүсгээд байгаа дотоод мэдрэмжүүдээ ил гаргахаас айж байж магадгүй. Хэрэв тийм бол одоогийн нөхцөл байдалд та өөрийн дотоод сэтгэл рүү өнгийж харах нь ухаалаг алхам байх болно.