Хамтатгахын орд: Од гарагсийн нөлөөлөл нь гярхай байдлыг нэмэгдүүлнэ


ХОНЬ (3/21-4/19)
Шинэ ажлын хамтрагчид, шинэ санаа тань таныг ертөнц болон амьдралыг харах байдлыг тань өөрчилнө. Ер бусын санаа таны оюун ухааны хүрээг тэлэх төдийгүй сэтгэл хөдөлгөм шинэ санаагаар мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжуудыг танд олгох болно. Урт хугацааны үүрэг амлалтаа биелүүлж нүүр тулгарахаасаа өмнө та шинэ төсөл төлөвлөгөөг авч мэдэх юм. Гэхдээ та хийхийг зориглох үедээ энэ айдас тань аль хэдийн үгүй болсон гэдгийг олж мэднэ. Мөн одоо өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд тохиромжтой цаг.

ҮХЭР (4/20-5/20)
Маргаан мэтгэлцээнд оролцох, бусад аман харилцаанууд тулаанд ялах арга байж, бусдыг ялан дийлж чадна. Зарим үхрийн ордныхны хувьд мөнгө хатуу чанга байх ба болгоомжлол хязгаарлалтаа өсгөх хэрэгтэй болно. Гэсэн ч прагматик хүмүүсийн хувьд хэрэгцээ гарсан л бол үргэлж хир үнэтэй байх нь хамаагүй төлөхөд бэлэн байдаг. Халуун зүйлүүдтэй ажилладаг хүмүүс болгоомжтой байж түлэгдэхээс зайлсхий. Ажил дээр гарч болох арилжаа наймааны учрыг ол.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Од гарагсийн нөлөөлөл нь гярхай байдлыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн та өөрийн бодол санаагаа илэрхийлэх нь эерэг үр дүн дагуулах хэдий ч маш хянамгай байх хэрэгтэй. Та нарын хувьд бодол санаагаа илэрхийлэхдээ санаа зовох хэрэггүй гэвч заримдаа таны үг бусдыг гомдоодог гэдгийг санахад илүүдэхгүй. Хэрэв танд төлөвлөөгүй ямар нэгэн ажил гарч ирвэл та хурдан үр дүнтэй шийдвэрлэх арга замыг нь хялбар олох болно.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Зөн билэг ухаалаг зан нийлээд гайхалтай хослох бөгөөд үүнийгээ ч та сайн ашиглана. Ажил хэргийн гэрээний нөхцөлөө аль аль тал сэтгэл хангалуун байхаар тохирох хэрэгтэй. Ажлаа хялбаршуулахын тулд мэргэжлийн үүднээс ханд. Бүх төрлийн бизнесийн яриа хэлэлцээ амжилттай шийдэгдэх бөгөөд хойшлуулах хэрэггүй. Оюутан сурагчид сайн хичээвэл өндөр оноо авах боломж байгаа шүү. Эзэмшсэн мэргэжлийнхээ салбарт лекц унших ховорхон боломж тохионо. Ичимхий зангаа ялан гар.

АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдрийн хувьд уйдах гэсэн асуудал гарах ёсгүй. Огторгуйд болж байгаа од гаригуудын хүчин зүйл таныг бага зэрэг ядраах болно. Хэрэв та тайван, биеэ барьсан аргаар хандахгүй бол та өөрийгөө юу хийж байгаагаа ч мэдэхгүй болж болох юм. Та өөрийн зорилгоо дүгнэн шинжилж, эргэцүүлэх бололтой. Тодорхойгүй нөхцөлд ямар нэг байдлаар өөрчлөхийн тулд л өөрчлөлт хийх нь өөрийгөө хавханд унагах тул болгоомжил. Үйл хөдлөл хийх гэж яарахаасаа өмнө зогс, тэгээд дахин дахин нягтлан бодож үз. Энэ нь ирээдүйд асуудал гарах эрсдэлийг багасгах болно.

ОХИН (8/23-9/22)
Бизнес, урлаг, шинжлэх ухаанд шинэ чиглэлүүдийг эрэн хайсан туршилт хийнэ. Адал явдал, амьдралд тэмүүлэх эрмэлзлэл таныг эзэмдэнэ. Гэхдээ хэн нэгний нууцад нэвтэрч магадгүй тул ухаалаг байдлаар асуудалд хандаарай. Холын аялал, мэдлэгээ өргөжүүлэхэд туйлын таатай. Явсан хүн хождог тул хүслээ дарж, шийдэмгий биш байх хэрэггүй.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Нийгмийн томоохон ажлын талаарх төлөвлөгөө тань бүтэмжтэй байх болно. Өнөөдөр та мянган ажлыг нэгэн зэрэг хийхээр оролдох тул эрүүл мэндэд нь шууд нөлөөлнө. Бясалгалаа хийх тухай бүү март. Халуун усанд орох, бассейн, саунд очих, сайн унтаж амрах зэргээр хүчээ сэлбэх нь ашгаа өгнө. Театр эсвэл концерт ойр ойрхон үз. Энэ нь ямар ч тайвшруулах эмээс илүү ашиг тус болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Од эрхэсийн нөлөө таны эд хөрөнгө мөнгөний асуудлыг дайран өнгөрөх болно. Энэ үеэр хичээл зүтгэлээ шагнуулах, санхүүгийн ашгаа нэмэгдүүлэхэд найдах хэрэгтэй. Энэ үеэр та аюулгүй тогтвортой байдлаа сахиж, өөрийгөө тав тухтай байлгах олон зүйлийг худалдаж авч цуглуулна. Гэхдээ мөнгөнд үрэлгэн байх нь хямралд хөтлөхөөс болгоомжлох хэрэгтэй.

НУМ (11/22-12/21)
Сансар огторгуйгаас сөрөг нөлөөлөл тань руу ирж байгааг сануулж байна. Байр зарах, худалдаж авах гэрээнд гарын үсгээ зурах, аз туршсан ажил, чухал зүйлсийг олж авахад тийм сайн өдөр биш. Та томоохон санаануудаа хэрэгжүүлэхэд таны бодож байснаас илүү их мөнгө зарцуулах төлөвтэй байна. Бодож үзэлгүйгээр хуумгай хөдлөхөөс илүүтэйгээр өөрийн дотоод авъяас чадвараа ашиглан төлөвлөж зохион байгуулах нь яг одоо амжилтын түлхүүр болно. Аливаа зүйлд гарын үсэг зурахаасаа өмнө нарийн ширийн зүйлсийг сайн уншиж амлалт өгөхөөсөө өмнө бүх сонголтыг шалгаж үз. Зугаа цэнгэл хөгжилтэй байдаг ч зардал их шаарддаг гэдгийг сана.

МАТАР (12/22-1/19)
Тайван тогтвортой уур амьсгал ноёлох болно. Бизнесийн асуудлууд таатай үр дүнд хүрнэ. Удирдлагууд тань хүртэл зөвшөөрөнгүй аястай байж таньтай хамтарч ажиллана. Төлбөрийн тухай даатгалын компанитай маргалдаж байсан маргаан тань эсвэл бусад гэрээ хэлэлцээрүүд эцэст нь амжилттай үр дүнд хүрнэ. Хуулийн болон бусад өв залгамжлалтай холбоотой бичиг цаас танд ирж магадгүй байна. Бизнес эрхлэдэг бол өрөө төлөх нөөц олж, шийдэгдээгүй байсан мөнгөнүүдээ цуглуулж санхүүгийн дансаа тэнцвэржүүлнэ. Онцгой санал танд ирнэ. Та сүй тавихаа зарлаж эсвэл гэрлэхээр төлөвлөж ч магадгүй.

ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр уйтгартай гунигтай уур амьсгал зонхилох болно. Эерэгээр бодох нь амжилтын түлхүүр байна. Танд бага зэрэг өөртөө болон бусдад хатуу хандах хандлага байх болно. Дарамт нэлээн хэцүү байна. Ялангуяа бусад хүмүүсийн мөнгөтэй холбоотой асуудлаар танд шахалт ирнэ. Гэхдээ үүнтэй сайн зохицож чадвал ашиг орлого, ажлын бүтээмж ирэх болно. Бизнес эрхлэгч хумхууд өрөнд унасан хүмүүсийн өрийг төлөхөө хязгаарлах хэрэгтэй.

ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр олон нийтийн уулзалт арга хэмжээ тасралтгүй явагдах бөгөөд гэрээсээ гарахдаа энэ бүгдэд зохицох сайхан хувцас өмсөх хэрэгтэйг анхааруулж байна. Хуучин найзтайгаа уулзаж магадгүй бөгөөд энэ нь таны сэтгэлийг хөдөлгөх болно. Хуучин цагаа дурсаж эргэн тойрондоо хүн байгаа үгүйг ч мартан нэг нэгийнхээ талаар удаан ярилцах болно. Найз тань таныг маш чухал хүнтэй танилцуулж магадгүй. Та өнөөдөр маш азтай байх болно.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …