12 ордны амжилтын зурхай

“Байлдаанч” ХОНИНЫХОН

Энэ ордонд төрөгсөд гудамжинд чулуу өшиглөж яваад л огт танихгүй байгууллагад даргыг нь “хуга фанаалдан” ажилд орж чадах хүмүүс. Тэдний хурц, тогтворгүй араншин нь өндөр албанд ажиллахад нь саад болдог. Гэхдээ тэд төрөлхийн дарга, удирдагч байх тэмүүлэлтэй байдгаас хэн нэгэнд захирагдаж чадахгүй. Тэдэнд цагийн хуваарь нь чөлөөтэй ажил юм уу хувийн, бизнес эрхлэх нь зөв сонголт болно. Хатуу сахилга бат, нарийн цагийн хуваарьтай шинэ ажилд орох гэж байгаа бол өөрийн мэдлэг чадварыг л харуулах ёстой болохоос өөртөө хэт итгэлтэй гэдгээ үзүүлж болохгүй. Өөрийг нь шүүмжлээд байх ажилтантай болохыг ямар ч дарга хүсэхгүй нь лав.

Үхрийн орд

Нийгэм, эдийн засгийн хямрал, хүндрэл тэдэнд бусдаас хүнд тусдаг. Үхрийнхэнд “ирээдүй баталгаатай” байх нь хамгаас чухал. Орон тооны цомхтголоор халагдсан бол дахин ажилд орохдоо цалингаа цагт нь тавьж чаддаггүй газар очиж болохгүй. Үхрийнхэн бага ч бай хамаагүй тогтвортой цалинтай байхыг чухалчилдаг. Тиймээс өөрөө жижиг хувийн бизнес эрхлэх юм уу, тогтвортой үйл ажиллагаатай газар аятайхан орон тоо олдтол хүлээх нь дээр. Сонголт зөв хийдэг ур чадвараараа тэд хэрэгтэй ажлаа олж чадна. Тэгээд тэд ганцаараа ч, хамт олон дунд ч ажиллаж чаддаг хүмүүс.

ХАМТАТГАХЫНХАН өөрчлөлтөнд дуртай

Хамтатгахынхан мэргэжлийн биш ажилдаа орсон ч гутрахгүй, шинэ ажилд суралцахаас айхгүй. Ажилд оръё гэж бодвол олон газар луу утасдаж үзээд хүссэн ажилдаа орчхож чадна. Элдэв хямрал, ямар ч байдалд дасан зохицох чадвартай, ажлынхаа хөлсний хэмжээг эн түрүүн сонирхдоггүй нь ямар ч даргад таалагдана. Хамтатгахынханд өөрт нь таалагдаагүй, нэг хэвийн ажил хийх дургүй тул, хамгийн гол нь өөрөө үнэхээр сонирхох, байнга явж, шинэ хүн, нөхцөл байдалд очих ажил л хамгийн зохимжтой. Бизнесийн салбарт ажиллах хэрэггүй.

МЭЛХИЙНХЭН аз турших хэрэггүй

Тэдний хувьд ажлаас халагдсандаа хямарч л болохгүй. Мэлхийнхэн, ялангуяа бүсгүйчүүд шинэ ажил, боломжийг үзээд алдах нь ашигтай. Тэгээд ч зөвхөн мэлхийн бүсгүйчүүд л хамгийн сайн хийж чадах ажил олон бий. Тэд бага насны хүүхдийн хувийн багш хийх, юм оёх, хатгах ажилд тун гарамгай. Дэргэд нь дарга байнга байдаггүй, өөрийн хүслээр цагаа зохицуулах ажил сонговол сайн. Олон хүнтэй газар ажиллаж чаддаггүй мэлхийн эрчүүд хувийн жижиг бизнес эрхлэвэл амжилтад хүрнэ.

АРСЛАНГИЙНХАН захирагдах дургүй

Арслангийнхан бусдад захирагдаж ажиллах дургүй боловч урлаг, тэр дундаа театр, кино, зар сурталчилгаа, ном хэвлэл, концерт, шоу, үзэсгэлэн болон сэтгүүл зүйн салбарт бол даргатай байхаас дургүйцэхгүй. Угаасаа арслангийнхан жирийн албан хаагчаар удаан ажилладаггүй, тун хурдан албан тушаал ахидаг. Ажилд орохоор анх ирэхдээ ч өөрийгөө зөв харуулж чаддаг. Тэд бизнес эрхэлсэн ч тэр нь цэцэглэн хөгжинө, томоохон үйлдвэрийн дарга болсон ч амжилтад хүрнэ. Түүнчлэн хүүхдэд зориулсан төрөл бүрийн аялал зугаалга, тоглолт, тусгай хичээл, дугуйлан, секц, зөвлөгөө зэргийг эрхлэвэл ихээхэн амжилт гаргана. Арслангийнхан барааны борлуулагч юм уу конторын ажил биш харин урлаг, уран бүтээлийн ажил сонгох хэрэгтэй.

Сайхан сэтгэлт ОХИНЫХОН

Дарга нарт хариуцлагатай, “дотроо бодолтой” ажилтнууд хэрэгтэй байдаг тул охиныхон энэ чанараа харуулж чадвал ажилгүй байна, болно гэж айлтгүй. Удирдлагад нь тэдний яг таг байдал, цаг баримталдаг чанар нь таалагддаг. Бусад хүн ач холбогдол багатай гэж үзэх, “хөгийн”, өчүүхэн жижиг, ажлыг сайн хийдэг. Охиныхон урлаг, бизнес, чөлөөтэй ажиллах ажил биш, удирдлагын шат дамжлага, үүрэг хариуцлага нь тодорхой албан газар ажиллавал амжилтад хүрнэ.

Дуулгавартай ЖИНЛҮҮРИЙНХЭН

Тэд төрөлхийн “дипломатууд”. Ямар ч хэцүү уур амьсгалтай газар ажиллаж чадна. Тэд даргатай муудалцдаггүй. Тиймээс ажилд орохдоо чухам энэ чанараа харуулах хэрэгтэй. Тэдэнд хэвлэлийн юм уу урлагийн газрын удирдлагын аппаратад, эсвэл янз бүрийн шатны нарийн бичгийн ажил зохимжтой.Жинлүүрийнхэн оновчтой санал, идэвх санаачилга гаргах нь ховор тул чадалтай даргатай, тогтвортой газар ажиллах нь зүйтэй. Дөнгөж байгуулагдсан байгууллагад орох хэрэггүй. Учир нь шинэ албан газар сэтгэлгээ, санаачилга сайтай хүн ажилд авахыг хүсдэг.

ХИЛЭНЦИЙНХЭН тэмцэгчид

Энэ ордныхон ашигтай сонголтыг алдалгүй мэдэж, зоригтойгоор зүтгэдэг. Тэд ямар ч хүнд, төвөгтэй байдалд ч зөв шийдвэр гаргах ховор чадвартай хүмүүс. Тэдний хүмүүст нөлөөлөх чадвар, сэтгэл судлалын гүн гүнзгий мэдлэг нь ажилд нь их тустай. Дампуурлын ирмэгт байгаа юм уу, дөнгөж байгуулагдсан пүүс компаниуд тэднийг ажилд авбал алдахгүй. Учир нь хилэнцийнхэн “амь наана, там цаана” найдваргүй хүнд нөхцөлд, авьяас чадлаа бүрэн дайчилж, хамгийн хэцүү асуудлыг ч толгойгоороо хариуцан шийдэж амжилтад хүрч чаддаг. Албан газар дампуурч, орон тооны цомхотгол хийхэд бусад нь халагдаж байхад хилэнцийнхэн л тушаал дэвшдэг.

НУМЫНХАН-азтанууд

Нумынхан ямагт өндөр албан тушаалд очдог. Аргагүй шалтгааны улмаас ажлаас гарах болсон ч тэд ажилгүй удаан гутарч сууна гэж үгүй. Тэд өөдрөг сэтгэл, ирээдүйдээ итгэх итгэлээр гэрэлтэж явдаг. Энэ ордныхон үргэлж азтай байдаг. Ямар ч хүнд нөхцөлд өөдрөг байж бусдыг уриалан дууддаг чанар нь удирдлагад таалагдана. Нумынхны нэг сайн тал бол мөнгөний төлөө биш, хүсэл, сонирхлынхоо үүднээс ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг явдал юм. Тэднийг ирснээр байгууллага нь цэцэглэн хөгжиж, нумынхан өөрсдөө маш хурдан тушаал дэвшинэ. Нумынхан бусад бүх ордоос илүү өндөр боловсролтой байдаг. Тэд боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, аялал жуулчлалын болон зар сурталчилгааны бизнест өндөр амжилт гаргаж чадна.

МАТРЫНХАН “үнэлж баршгүй” хүмүүс

Матрынхан ямар ч газар ажиллаж чаддагаараа гайхалтай. Ажил нь сайн яваа газар байр сууриа бэхжүүлж, асуудал, хүндрэлтэй байгаа газар нь зохицон ажиллана. Энгийн албан хаагч, дарга захирлын алиныг нь ч хийж чаддаг. Шинэ ажилд орохоор очихдоо өөрийн ажлын “түүх” намтрыг сайн ярьж өгөх хэрэгтэй. Учир нь нэг ажлаас нөгөөд очихдоо тэд улам л дэвшсэн байна. Тийм ч учраас тэдэнд голдуу дунд тушаалын даргын суудлыг шууд санал болгодог. Матрынханд хөдөлмөр зохион байгуулалт, менежмент, санхүү, нягтлан бодохын талын ажлууд илүү тохирно.

Цовоолог ХУМХЫНХАН

Тэд ажлаас халагдсан ч сэтгэлээр унахгүй, элдэв зүйл сонирхож байдгаас цагийг зугаатай өнгөрөөдөг. Хумхынханд ажил нь аяндаа л олдож байдаг. Үүнд нь найз нөхөд, танилууд нь тусална. Харин сахилга бат, цагийн өндөр шаардлагатай газар тэд удаан тогтохгүй. Тиймээс бизнес эрхлэх, дарга, конторын албан хаагч болох хэрэггүй. тэд өглөөнөөс орой хүртэл сууж чадах ч үгүй. Хумхынханд хамгийн тохиромжтой нь нийгэм, социологийн салбар юм. Эрчүүд нь цахилгааны тун сайн инженер, засварчин болдог. Цагийн хуваарь чөлөөт байх нь л тэдэнд чухал.

ЗАГАСНЫХАН бүтээлч хүмүүс

Хатуу хуваарьтай конторын ажил тэдэнд таалагдах нь ховор. Тэдний сонирхлыг жижиг бизнес, зочид буудлын ажил, үйлчилгээ, амралт, эмнэлгийн /ялангуяа уламжлалт/ ажил илүү татна. Тэд ганцаараа биш хэн нэгэнтэй хүч хавсарч бизнес эрхлэх хэрэгтэй. Загасныханд урлаг, гоо зүйн мэдрэмжээ илэрхийлэх бололцоотой ажлууд тохиромжтой. Ажилд шалгуулахдаа эелдэг зан, анхаарал, болгоомжтой байдал, хүмүүсийн сэтгэл санааны байдлыг мэдэрч чаддагаа ашиглах хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …