Охины орд: Өөртөө зав гарга

ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр олон зүйл анхаарлаа төвлөрүүлэхэд саад болно. Тодорхой хугацаанд дуусгах ажилтай бол утсаа унтраасан нь дээр. Техникийн асуудал мөн саад учруулна. Цахилгаан төхөөрөмжүүдэд гар хүрэхдээ анхааралтай байх хэрэгтэй. Чийгтэй эсвэл хуурай орчин мөн өнөөдрийн од эрхэсийн нөлөө таны биед ихээхэн цахилгаан цэнэг хуримтлуулна. Юуны өмнө цахилгааны эх үүсвэрээс салгах нь чухал. Ажлын тань зарим зүйл нь чухал санагдаж байсан ч цалингаа нэмэгдүүлэхийг хичээх юмуу шинэ ажил хайна.

ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр од эрхсийн байрлал таны хувийн амьдралд таатай нөлөө үзүүлнэ. Энэ мөчийг алдахгүй байхыг хичээгээрэй. Таны зорилгодоо тууштай байдал сэтгэлийн хөдөлгөөнтэй зан чанар янаг амрагийн харилцаанд нааштай уур амьсгалыг бүрдүүлнэ. Магадгүй хуучин хайртайгаа харилцаагаа сэргээж ч болзошгүй. Өнөөдөр хайртай хүнтэйгээ хоёулханаа цагаа өнгөрүүлэхийг танд санал болгоё. Өөрийн хайртай хүнээ сонсох үнэхээр хэрэгтэй чухал зүйл.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр таныг амжилтанд хүрэхэд од гарагс туслах болно. Бусад хүмүүсийн дургүйцлийг хүргэхгүй байх тал дээр анхааралтай байгаарай. Хэтэрхий түрэмгий байх нь муу үр дагавар дагуулна. Танд тулгарсан нөхцөл байдал өнөөдөр хэцүү санагдаж байсан ч та үүнийг даван гарч чадна. Бизнесийн арилжаа наймаа ашигтай байж, таны нэр хүндийг өсгөн ажилд тань тодорхой хэмжээний амжилтыг авчрах болно. Оройг найзуудтайгаа хөгжилдөн өнгөрөө.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Үзэл бодлоо хамгаал. Ихэнхи хүмүүс хайртай хүнтэйгээ харьцахад бэрх байх бөгөөд амьдралын туршлагатай хүмүүсийн зөвөлгөөг анхаарах болно. Өөрийгөө хамгаалах чадвар өсөх болно. Та өнөөдөр онцгой ажлын ур чадвараа харуулах болно. Үр дүнд нь урьд өмнө гаргаж байгаагүй амжилтыг гаргах болно. Тайвшрах хэрэггүй. Гэхдээ үүргээ гүйцээхийн тулд хэт хичээх хэрэггүй.

АРСЛАН (7/23-8/22)
Чухал бизнесийн харилцаанд хуулийн дагуу л оролц. Бусдын зөвлөгөөг сонс. Хэрхэн сайн гүйцэтгэхээ мэдэхгүй байх нь хохирлыг бий болгоно. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролын талаар санал хуваагдаж магадгүй. Яг одоо ямар ч шийдвэр бүү гарга. Харин оронд нь их дээд сургуулийн талаар илүү их мэдээлэл цуглуул. Зарим хүмүүс ажлын талаар цаашид судалгаа хийхээр төлөвлөснөөр сайн үр дүнд хүрэх болно. Мөн хайрын эрэлд гарснаараа санамсаргүйгээр сэтгэл татам хэн нэгэнтэй учрана. Гэнэтийн уулзалт хэн хэнийх нь сэтгэлд оч харвуулна.

ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр өөртөө зав гарга. Хэрвээ чадвал тухтай суун нар мандах жаргахыг харж энэ гайхалтай ид шидийн зүйлийг мэдэр. Зүрх сэтгэл оюун санаагаа сайтар тунгаан бодвол амьдралын баяр хөөрийг амсаж амжилт гаргах боломжоо нэмэгдүүлнэ. Сайн найз нөхдийн тань нэгнийх нь эрүүл мэнд эсвэл харилцааны асуудал таагүй байгаа бөгөөд таны дэмжлэг хэрэгтэй байж магадгүй. Тиймээс холбоо барьж тусалж дэмжих найзтай гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй. Энэ оройны баяр ёслол таныг анхаарлын төвд аваачина.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таны төлөвлөгөөнд саад учруулах нуугдмал зүйлст та сэтгэлээр унах хэрэггүй. Хэрвээ та ирэх амралтын өдрүүдэд алжаалаа тайлж амрахаар шийдсэн бол үүнд бэлдээрэй. Өнгөрсөн үеийн хуучин найз тань гэнэт гарч ирээд танаас тусламж хүсч магадгүй. Гарын үсэг зурахаасаа өмнө аливаа гэрээ хэлэлцээрийг нарийвчлан шалга. Та түнштэйгээ цаашид хамтрах аргагүй болсон гэдгээ олж мэдэж болох юм.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Энэ өдөр төлөвлөгөө гаргахад эерэг цаг хугацаа бөгөөд бичиг цаасны ажил эсвэл шинэ ажилд төвлөрөхөд тустай. Гэхдээ хар дарсан зүүд биеллээ олох хандлага байна. Ойр дотныхонтой харилцах мөн шинэ төлөвлөгөө, стратеги хэлэлцэхэд үр дүнтэй. Маргааныг шүүхээр тогтоолговол үнэн зөв нь олдоно. Ажилтай тань холбоотой хэлэлцүүлэг, мэргэжлийн ажил тань үр бүтээлтэй байж таныг ололт өөд хөтөлнө. Чухал хүмүүс эсвэл дотнын түнштэйгээ харилцах харилцааг анхаар.

НУМ (11/22-12/21)
Элбэг хангалуун байгаа боловч санаа амрах хэрэггүй. Харин санхүүгийн төлөвлөгөө зохиогчтойгоо уулзаж энэхүү ашигтай үеийг хэрхэн ашиглах талаар зөвлөлд. Мөнгөө ухаалаг зарцуул. Толгойгоо ашигла. Хөлсөө урсган олсон мөнгөө хамаагүй бүү үр. Аяллын төлөвлөгөө тань хэт үнэтэй гарч мэднэ. Хэрвээ нэгээс илүүгүй газар очихоор төлөвлөж байгаа бол тойрон аялах тасалбар худалдан авбал аяллын хөлсөө хэмнэж чадна.

МАТАР (12/22-1/19)
Та үр бүтээлтэй шаргуу ажилласнаар шагнал хүлээж авна. Гэхдээ та санаа амарч, тайван суух хэрэггүй. Амжилт дагуулах дараагийн төсөлдөө бэлэн бай. Хайр дурлалын тал дээр хамтын амьдрал эхлэх чухал яриа өрнөнө. Магадгүй таны хайрт гэр бүл болохыг хүснэ. Мөн өөрийнхөө авъяас чадварыг нээх тааламжтай цаг үе. Настай аав ээжийгээ мартаж болохгүй тэд таны тусламжийг хүлээж байна.

ХУМХ (1/20-2/18)
Яг одоо жижиг сажиг зүйлст анхаарлаа хандуулах нь тийм ч сайхан санаа биш. Хэрэв та түр зуурын сэтгэл ханамж өгөх зүйлст уруу татагдан юу хийх ёстойгоо хайхралгүй орхивол дараа илүү чухал ажлуудаа хийхэд танд хүндрэлтэй байх болно. Одоо хийх ёстой ажлуудаа хожмын амжилтыг тань авчрах шат гишгүүр хэмээн төсөөл. Та аяллын төлөвлөгөөгөө өөртөө зохицуулан өөрчилж болно шүү дээ.

ЗАГАС (2/19-3/20)
Захиа болон магтаалыг та хүлээн авна. Зарим нэг тань бэлэг хүлээн авах ба энэ нь танд та хэн нэгэнд хайрлагдаж, хүндлэгддэг гэсэн сэтгэгдлийг өгнө. Та амьдралын дадлаа өөрчлөх хэрэгтэй байна. Хөгжим тоглох ном унших, гар урлагт суралцах зэрэг нь таны стрессийг тайлж амралтыг нэмэх сайн арга мөн.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …