Ж. Бямбасүрэн Лхоце хайрханыг эзэлжээ

Уулын спортын мастер Ж. Бямбасүрэн энэ сарын 16-ны өдөр дэлхийн дээвэр  гэгдэх Эверестэд гарсан билээ. Тэгвэл энэ сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:36 цагт дэлхийн дөрөв  дахь өндөр уул Лхоце хайрханы 8516м оргилыг эзэлжээ. Лхоце уул нь өмнөд хэсгээрээ Эвересттэй холбогддог бөгөөд Түвд –Хятадын хил дээр оршдог аж.

Монголын уулчдаас 2013 онд ОУХМ Л.Баярсайхан найм хоногийн зайтай дэлхийн 14 дэх оргил Шишапангма (8027 м), зургаа дахь оргил Чи Оюу-д (8188 м) дараалан авирч уулын спортын түүхэнд нэгэн амжилтын эхлэлийг тавьж байсан билээ.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …