Өнөөдрийн өрнийн зурхай


ХОНЬ (3/21-4/19)
Одоогийн оддын байрлал таныг мөрийтэй тоглоомын эсрэг байж, хий дэмий мөнгө үрэх хэрэггүй гэдгийг илтгэнэ. Хэрэв хамтрагч тань төсөв орлогоо хэтрүүлж, хамтарсан санхүүгээ хязгаарлаж эхэлж байгаа бол үүнд оролцон зогсоох хэрэгтэй. Харин ямар ч сургалтын курс байсан таны ажлын үр чадварыг тэлж өргөжүүлэх ба үүнд үрж байгаа төгрөг бүхэн үнэ цэнэтэй байна. Мөрдөгчийн зан чанараа ашиглаж ямар нэгэн нууц зүйлийг нээн илрүүл. Оройны уулзалт цуцлагдсанаар та оройг чөлөөтэй өнгөрөөх болно. Гэртээ ганцаараа уйтгарлаж суулгүй хоолонд орж кино үз.

ҮХЭР (4/20-5/20)
Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс банкнаас зээл авах, аз туршсан ажил хэргээс мөнгө олох, шийдэгдээгүй өртэй үйлчлүүлэгчтэй холбоо барих зэргээс санхүүгээ шийдэх боломж олж мэднэ. Зарим нэгэнд тань cap бүр эргэн төлөлт төлөх хэцүү байх бөгөөд том зээлийнхээ эсвэл үл хөдлөхийнхөө өрийг дахин санхүүжүүлэх арга замыг хайна. Биеэ барих чадварыг тань сорьсон нөхцөл байдлаас хол байж бага зэрэг хөндийрөхийг хичээ. Өмч хөрөнгөний тохиролцоо шийдвэр гаргах, халамжтай холбоотой маргаанд хутгалдахаа хойшлуул.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хачин жигтэй гэнэтийн зүйл та болон бусад хүмүүсийн хооронд болж толгой эргүүлэх бөгөөд бусадтай харилцах харилцаагаа дахин эргэцүүлэн бодоход хүргэнэ. Зарим нь бие махбодь сэтгэл санааны таагүй байдлаа даван гарахад тустай амар жимэр газар очно. Бодол санаагаа хуваалцах ухаалаг туршлагатай хүмүүстэй уулзаж ярилцаж магадгүй. Өнөөдөр бол баримт цуглуулан судлах өдөр. Шийдвэр гаргахаасаа өмнө нухацтай хянуур байх хэрэгтэй.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Аливаа асуудалд эерэгээр хандах нь тэдгээр асуудлыг таны оюун санааны олз болгож хувиргах болно. Үйл ажиллагаагаа ахиулах хүсэл сонирхол шинэ юмны талаар судлахад хүргэнэ. Философи, шашны талаар сонирхож эхэлнэ. Сонирхлын бүлэгт идэвхитэй оролцвол өөрийгөө битгий гайхаарай.

АРСЛАН (7/23-8/22)
Эрч хүчтэй хүмүүс аялах цаг болжээ. Зун цаг ирж гол урсаж байна. Энэ аялал олон зүйлийг шинээр харахад тус болно. Зам зуур та олон сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй зүрх сэтгэлийн уяагаа ч олж магадгүй. Гэртээ буцах замд ч энэ харилцаа үргэлжилнэ. Ажил хэргээ хойш нь тавьж аян замд гарахыг зөвлөе. Хайр дурлалын талбар дээр амжилт хүлээж байна. Зугаа цэнгэлээс бүү татгалз. Ажлаа зохицуулж амралт авахад тохиромжтой.

ОХИН (8/23-9/22)
Том хэмжээний өөрчлөлт хийх арга зам бол зохих ёсоор урьдчилан төлөвлөх явдал юм. Өнөөдөр азтай өдөр тул эд зүйлийн юм уу хонжворт сугалаа худалдан ав. Өөрийн урам зориг төсөөллөө сайтар ашигла. Бага зэрэг мэдрэмтгий байдал амьдралыг илүү сайхан болгох болно. Хайр дурлалын харилцаандаа анхаарал тавь. Хайртыгаа хэт их хардах хэрэггүй.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Санхүүгийн болон бусад ажил төрлийн асуудлууд танаас маш их эрч хүч, цаг завыг тань шаардах болно. Өөрийнхөө төсөв санхүүг тогтвортой байлгаж чадвал санаа зовох зүйл гарахгүй. Та өнөөдөр гэр бүлийн асуудлаас болж нэлээд дарамтанд орох магадлалтай. Ялангуяа гэр бүлийн уулзалт таныг нэлээд ядраах болно. Таны эд хөрөнгө найдвартай байдалд байгаа эсэхийг шалга. Гудамж талбай болон захаар хэсэх нь танд түр боловч амрах боломж өгөх хэдий ч өлгөсөн бараануудад нүд унаган хамаг мөнгөө үрэхээс сэргийл.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Од эрхэс урам зориг, эрч хүчийг өгсөөр л байх болно. Албан тушаал дэвших юмуу дээд газрын шагнал хүлээн авахдаа бэлд. Хэт тэмүүлэлтэй санаа бодлоороо амьдардаг хүмүүст таны бүтээлч ур чадвар гайхалтайгаар нөлөөлөх болно. Хэрэв хэв маягтаа илүү анхаарч онцгой найзуудтайгаа цагийг өнгөрүүлбэл урам зоригтой байж чадна. Ганц бие хүмүүс ойрын найзуудын хичээл зүтгэлээр сонирхолтой хүнтэй уулзаж болзох болно.

НУМ (11/22-12/21)
Уур уцаартай байдал үүсэх вий. Чөлөөт цагаараа бүтээлч ажил хийж байгаа хүмүүст маш сайхан цаг. Гэхдээ хайрын харилцаанд өмчлөх байдал гарч ирвэл тийм ч сайн биш шүү. Ажлын хамтрагчтайгаа хамтарч ажиллах чухал мөнгөний асуудал гарч ирж, томоохон ахиц дэвшил гарна. Таамаглаагүй эх үүсвэрээс ашиг ирэх болно. Ажлынхаа ч тэр, хувийнхаа ч тэр зарлагыг бага болгох авъяас чадвар тань хүчтэй байна. Бизнесийн гэрээ хэлэлцээр амжилттай явагдана. Яг одоо та өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байна.

МАТАР (12/22-1/19)
Та өнөөдөр янз бүрийн хүмүүстэй уулзалдах бөгөөд толгой эргэм үйл явдлаар дүүрэн байх болно. Тайван байдлаа хадгалж ажил дээр гаргасан амжилтаа хамгаалж үлдэхийг хичээ. Ямар нэг зүйлийг хөндлөнгөөс нь ажиглаж үнэлэлт дүгнэлт өгөх их амархан байдаг. Та бүх хүмүүсийг дуурайх хэрэггүй өөрийн гэсэн замаар яв. Таны харилцаанд асуудал гарна. Мөн хэн нэгэн танд нүд унагаж магадгүй бөгөөд үүнд хууртах хэрэггүй. Хайр дурлалын харилцаа эргээд хэвийн байдалдаа орох болно.

ХУМХ (1/20-2/18)
Амьдралын санаа зовоосон хэцүү бүхэнтэй нүүр тулгарвал амархан байна. Учир нь таны өөртөө итгэх итгэл эргэн ирэх учраас. Та сүүлийн үед үргэлж цочиж байгаа бол аймшигтай нөхцөл байдалтай тулгарч магад. Өөрийнхөө зөн совиндоо хөтлөгдөх үедээ хааяа таны урам хугардаг. Энэ өдрийн сүүл рүү од гариг хөдөлгөөн хийж таны болгоомжлох байрлал руу орно. Урт хугацааны үр дүн авчрах ямар нэгэн санхүүгийн шийдвэр гаргах цаг биш. Гэнэт мөнгөтэй болно гэдэг тийм ч ухаалаг хэрэг биш. Учир нь үргүй зарлага хэзээд гарч мэдэхээр байна.

ЗАГАС (2/19-3/20)
Сайн санаатай хүмүүсийг сонсоход бэлэн бай. Шүүмжлэлтэй хандах гэсний хэрэггүй гэхдээ ямар хөгжил дэвшил гаргаж болохоо харуулж чадахаар бүтээлч байсан нь дээр. Хэрвээ та бүх асуудалд эерэг байдлаар хандвал тэднийг шийдэлд хүрч байгааг харах болно. Хүнд туслах хүсэл тань таны хүсэл эрмэлзлэлийг зөрчүүлэхгүй юм. Бусдын юу хүсэж байгааг ойлгож нөлөөллийн хүрээгээ өргөжүүлж санаагаа сэтгэл хөдөлгөм байдлаар илэрхийлэх хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …