Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан цуцлагдав

Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сарын 26-ны өдөр “Монгол Улсын аваргуудад зориулсан хүндэтгэл үзүүлэх” барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар тов зарласан. Тэгвэл өчигдөр барилдааныг цуцалсан талаар Үндэсний бөхийн холбооноос олон нийтэд мэдээллээ.

 Үндэсний бөхийн холбоо 1994 оноос эхлэн аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү барилдаан 2003 оноос хойш эхлэн Монгол Улсын нисэх хүчний өдөрт зориулан зохион байгуулагдах болсон. Тэгвэл энэ жилийн барилдаан Бөхийн холбооны маргааны улмаас цуцлагдлаа.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …