Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин өчигдөр Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооноос санал болгосны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар энэ жилийн улсын наадмын нээлт, хаалтын ёслол, төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагч, ерөнхий продюссерээр эдгээр уран бүтээлчдийг баталсныг албан ёсоор мэдэгдэн уран бүтээлийн амжилт хүслээ.

Улсын наадмын нээлтийн ёслолыг энэ жил 3 дахь удаагаа дэглэхээр сонгогдсон төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар айсуй наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор сэдэвчилсэн уран бүтээлийн цогц шийдлээр нээх бодолтой байгаагаа Үндэсний хорооны даргад танилцуулж, нээлтийн ёслолын зарим сюрпризээс хуваалцав.
Монгол Улсын Шадар сайд наадмын нээлт агуулга төгс, сүрлэг сайхан болбол монгол түмэн бэлэгшээн омогшдогийг онцлоод энэ жилийн хувьд ард түмнийхээ эв эе, эв нэгдлийг товойлгосон шилмэл бүтээлийн цогцыг Та нөхдөөс хүлээх болно гэлээ.
Сонирхуулахад наадмын нээлтийн ёслол 1 цаг 40 минутын турш үргэлжлэх бол төрийн хүндэтгэлийн концерт 1 цаг 20 минутад багтах ажээ.
Энэ жил наадмын урлагийн арга хэмжээний ерөнхий продюссэрээр сонгогдсон урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл өмнө нь төрийн хүндэтгэлийн концертыг хоёр удаа найруулж байсан.