Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Монгол бөхийн түүхэнд тодорсон үе үеийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн тавдугаар сард энэ барилдааныг МҮБХ-ноос зохион явуулдаг юм.
Энэ удаагийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Соронзонболд, Улсын харцага Бат-Өлзий, Улсын харцага Гантулга нарын 128 хүчит бөхчүүд барилдсан юм.
Ийнхүү хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Бат-Өлзий нар барилдаж, Н.Батсуурь арслан 7 давж түрүүлжээ.Тэгвэл шөвгийн дөрөвт Улсын начин Чимэдвандан шалгарч үлдсэн юм.
Мөн барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, 1 хүн 500,000 төгрөг, 2 хүн 250,000 төгрөг, 5 хүн 100,000 төгрөгийн шагнал тус тус гардууллаа.
Бөхийн холбооны маргаанаас болж өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн барилдаан цуцлагдаад байсан ч ийнхүү албан ёсоор барилдаан зохион байгуулж эхэлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээж байлаа.