Н.Төгсцогт Колумбын боксчинг ялав

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт энэ сарын 26-ны өдөр АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотноо болсон мэргэжлийн боксын тэмцээнд Колумбын боксчин Оскар Эскандонтой тулаан хийж  ялалт байгууллаа.

10 үе үргэлжлэх байсан тулааны эхнээс Н.Төгсцогт илүүрхэж гуравдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ.

Н.Төгсцогт энэ удаагийн тулаанд өмссөн хар өмсгөлдөө Д.Банди агсны хөргийг залжээ. Боксын замд хөтөлж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг зүрхэн тус газраа хэвлэж, шорт дээрээ “R.I.P Coach D.Bandi” гэж бичжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …