Хонины орд: Амьдардаг орчиндоо эрч хүч бэлэглэ

ХОНЬ (3/21-4/19)
Та өнөөдрийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлэх болно. Амьдардаг орчиндоо эрч хүч бэлэглэ. Та өөрийнхөө занг хэрхэн хувирдгийг анзаарах болно. Шинэчлэл хийх нь өдөр тутмын амьдралыг хүндрэлтэй болгож мэднэ. Тиймээс юмнуудаа янзалж цэгцлээд цэвэр болгоорой. Заримдаа юу ч хийхгүй суух нь аз жаргал байдаг. Сэтгэлийн тайтгарлыг та мэдрэх болно. Харин та дурлалдаа умбасан нэгэн бол лаа асааж сайхан орчинг бүрдүүлнэ.

ҮХЭР (4/20-5/20)
Та ердийнхөөсөө илүү улс төрийн тухай бодох бөгөөд нийгмийн шударга бус явдлын эсрэг тэмцэхийн төлөө байж ядна. Эсвэл таны найз тань гүтгэгдэж та түүнийг тэмцэхэд нь туслахын төлөө хамт алхахыг хүснэ. Өнөөдөр та эрх мэдэлтэй байхыг юу юунаас илүү хүснэ. Хэрвээ та шүүх хэрэгтэй холбогдсон бол гол зүйлд анхаарлаа хандуулахаар хичээ. Хуулийн төлбөр нэхэж болох хэрэг, төвөгтэй нөхцөл байдлаас зугтахыг аль болох хичээ. Энэ аргаа та харилцаж байгаа хүмүүстэй ч бас ашигла.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Удаан, шаргуу ажиллах чадвар тань таны хүсэл эрмэлзлээс зоригжих болно. Танд мөрөөдлөө биелүүлэх, зорилгодоо хүрэхэд тань ямар нэгэн хана байгаа мэт санагдана. Магадгүй та бодит байдал дээр тулгуурлалгүй хий таамагласан байж ч магад. Ямар ч ажил хийх байсан танд өөрийгөө илэрхийлэх, өөрийн сэтгэл зүрхээ ойлгож мэдэх боломжийг өгнө.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Тамхи татахаа болих, жин хасах төлөвлөгөө гаргах гээд энэ бүхэн тийм ч хэцүү байхгүй. Олон нийтийн цуглаан, улстөрийн жагсаал, сэтгэл зүйн сургалт зэрэг нь бусадтай харилцаа тогтоож, шинэ зүйл сурч мэдэх боломж өгөх болно. Зарим нэг нь олон хүмүүсийн өмнө индэр дээрээс үг хэлэх хэрэгтэй болох бөгөөд айж сандрах хэрэггүй. Шийдэмгий зантай байснаар та өдөр ямар хурдан өнгөрснийг хараад гайхна. Тусламж хэрэгтэй бол хэн нэгнээс тусламж авахаасаа битгий эргэлзээрэй.

АРСЛАН (7/23-8/22)
Энэ өдөр танаас хамт ажиллагсад нартайгаа эн тэнцүү тэгш хандахыг шаардана. Ингэж чадвал бүх санаа бодол чинь бодитоор биелж магадгүй. Үүний тулд багагүй тэвчээр шаардах гэнэтийн явдалд бэлэн бай. Хууран мэхлэлт нь дур татам зүйлсээр илрэх тул болгоомжил. Бүх зүйлд тэвчээртэй хандах хэрэгтэй тул сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хяна.

ОХИН (8/23-9/22)
Хий хоосон төөрөлдөх аюул нүүрлэж болзошгүй. Саяхан болсон таагүй үйл явдлуудаа сэтгэлээсээ авч хаяж чадахгүй байгаа нь өөрийгөө алж байна л гэсэн үг. Гаднаасаа сайхан байгаа бүх зүйл сайн сайхан гэсэн үг биш. Үнэн мөн чанарыг нь харахыг хичээ. Өөртөө ямар боломж байгааг сайтар судал.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хүчирхийлэл, булаан эзлэлт, шунахай явдалтай тулгарч магадгүй. Хэт их ажиллахаас татгалз. Эргэн тойрныхоо хүмүүсийг түрэмгий байдалд бүү өдөөн хатга. Тэдэнд өөрийн санаа бодлоо бүү тулга. Орой үдшийн цагаар болгоомжтой яв. Үдээс өмнө гэрээ хэлэлцээ хийхэд тохиромжтой. Олонхи хүмүүс түншийн дэмжлэггүйгээр хол явахгүй гэдгээ ойлгоно. Шургуу хөдөлмөр, тэвчээрээр амжилтад хүрэхийг хичээ. Таны энэ чадварыг харсан хамтрагчид чинь урамших болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Уулзалт, олон нийтийг хамарсан лекц дээр эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүнтэй уулзах нь амжилтанд хүрэх эерэг үр дүнтэй тохиол болно. Энэ боломжийг өөртөө мэдлэг мэдээлэл авахад сайн тусгаж ав. Хэтэрхий урагшлах гэж яарахаас өмнө учраа олохгүй байгаа зүйлээ ойлгомжтой болгоорой. Үгүй бол цаг болон эрч хүчээ хий дэмий зарах хэрэг гарна. Санаа болон төлөвлөгөөнүүдээ бодит байдалд хэрэгжүүлэх сайхан боломж гарч ирнэ. Зарим ажил онцгой амжилтанд хүрнэ. Ингэснээр шинэ албан тушаалд очих, цалин нэмэгдэх зам тавигдах болно.

НУМ (11/22-12/21)
Өнөөдөр ч мөн адил амьдралаа энгийн байлгаж, урагшилсаар бай. Мундаг хүмүүс хүртэл удирдлагаа алдаж мэдэхээр байгаа тул, хэтэрхий их аз жаргалтай байдлаа харуулах гэсний хэрэггүй. Хэрэв та эртнээс дараагийн баярт хэрэгтэй зүйлсийг цуглуулдаг бол одоо энэ мөнгөө хадгалж эхэл. Мөнгө болон хайр дурлалтай холбоотой асуудал гарахад хачин тогтворгүй зан ааш гаргахаасаа болгоомжил. Чухал хүмүүсээсээ хайр халамж авах гэж тэднийг хэт их хүчлэх хэрэггүй.

МАТАР (12/22-1/19)
Таны сэтгэл санаа их хувирамтгай байгаагаас гадна толгойд гэнэт гайхалтай санаа орж ирнэ. Хэдий та бүх судалгааны ажлыг хийсэн ч хэлэлцүүлгийн асуудал таныг бухимдуулна. Холбогдох бүх мэдээлэл ил болох хүртэл асуудлаа хойш тавихад эргэлзээд хэрэггүй. Эс бөгөөс та хүсээгүй зүйлдээ хутгалдаж мэдэх юм. Чонын амнаас барын ам руу өөрөө гүйж орохын оронд өөр зүйлээр хөөцөлдөж асуудлаас хол бай.

ХУМХ (1/20-2/18)
Таны дур булаам байдал гэрэлтэж, өөртөө итгэх итгэлээр дүүрэн байх болно. Гадаад төрх, имижэндээ анхаарал тавихад хамгийн тохиромжтой үе. Хэрэв та гаднаасаа сайхан харагдах юм бол дотоод сэтгэл чинь ч гэсэн дагаад сайхан байх болно. Хүмүүс таны төлөв томоотой чанар, өөртөө итгэх итгэл хоёрт татагдах болно. Өнөө орой гадагш гарч, хүмүүстэй уулз. Хэрэв та гэртээ үлдэхээр шийдвэл лаа асааж, хөнгөн хөгжим сонсон тайвшир.

ЗАГАС (2/19-3/20)
Ирж буй хэдэн өдөр үйлчлүүлэгчидтэй ажилладаг, үзэгчдийн өмнө гардаг, эсвэл олон нийттэй уулздаг ажилтай бол сайн цаг үе байх болно. Амаргүй нэгэнтэй харьцах асуудал гарч болзошгүй. Хэрэв тийм тохиолдол гарвал асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга зам бол тайван байж, уян хатан арга барилтай байх явдал юм. Машинаа ээлжит үзлэг засварт оруулж аюулгүй байдал нэгт байгаа эсэхийг шалга. Хамтын ажиллагааны тал дээр овоорсон их ажил гарах болно.

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …