НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

НИТХ-ын төлөөлөгч, “Хан-Уул хөгжил” сангийн тэргүүн Пүрэвийн Батчимэг хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан нийгмийн эмзэг бүлгийн, нэн ядуу амьдралтай хараагүй иргэдийн 100 бяцхан үрсэд хүүхдийн баярын бэлэг гардуулж, мэндчилгээ дэвшүүллээ.

Тус арга хэмжээний үеэр Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж үг хэлэхдээ хүүхдийн баярын өдөрлөгийг 10 дах жилдээ ивээн тэтгэж бяцхан үрсийг минь баярлуулж хүүхдүүдэд баярын бэлгээ жил бүр хүргүүлж хамтран ажилладаг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч П.Батчимэгт холбооны өмнөөс болон хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс баярласнаа илэрхийлж, МХҮХ-ны дэргэдэх “Нарны хаан” тусгай цэцэрлэгийн багачууд урлагийн тоглолт үзүүллээ.

Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбооноос жил бүр зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч, “Хан-Уул хөгжил” сангийн тэргүүн Пүрэвийн Батчимэг нь 2008 оноос хойш 10 дах жилдээ ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож хараагүй иргэдийн хүүхдүүд болон харааны бэрхшээлтэй 2500 гаруй хүүхдүүдэд баярын бэлэг гардуулсан байна.

НИТХ-ын ХМОНХТ

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …