Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

number-1-hi“Улаанбаатар“ Олон Улсын Кино Наадмын талаар дэлгэрэнгүй ярилцлага, мэдээ авах сэтгүүлчид 319015, 319017 утсаар холбогдон авна уу.

09:00 цагаас МХЕГ-ын хурлын танхимд “Шинэ байцаагч” сургалттай. Мэргэжлийн хяналтын байгууллагад шинээр ажилд томилогдсон улсын байцаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагааны онцлогыг таниулах, ёс зүйн хэм хэмжээ, баримт бичгийн боловсруулалт, төрийн албаны болон мэргэжлийн хяналт шалгалтын эрх зүйн талаарх ойлголтыг цэгцтэй өгөх зорилгоор уг сургалт хийгдэж байна. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ. Сэтгүүлчдийг ирж сурвалжлахыг урьж байна. Лавлах утас: 261425

09:00 цагаас  Бишрэлт зочид буудалд “Сэтгэцийн эрүүл мэнд ба хүний эрх” сэдвээр 5 хоногийн сургалт семинар эхэлнэ. Сургалт семинарыг ЭМЯ, ХАХНХЯ, ДЭМБ, Италийн АИФО төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа бөгөөд Итали, Хятадад ажиллаж байгаа олон улсын сэтгэцийн эмч нар 21 аймгийн “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн зохицуулагч нарт болон сэтгэцийн эмч нарт хичээл заана. Утас: 99883396, 89008516, 99095302

 09:00 цагийн хооронд  “Настнуудын хэлж байгаа ирээдүйг бид хүсч байна” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг ЭМЯ-нд болно. Холбоо барих утас: 328773, 99075452

 10:00 цагаас Гадаад харилцааны яаман дээр “Эрчим хүчний яам-1 жилд” мэдээллийг тус яамны удирдллагууд хийнэ. Утас: 99044402

 10:00 цагт Монголын Ахмадын холбоо, Нийслэлийн ахмадын холбооны төлөөлөл Тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар МҮЭХ-ны удирдлагуудтай уулзалт хийнэ. Сэтгүүлчдээ урьж байна. Утас: 99027019

 11:00 цагаас Сэргээн засалтын Үндэсний төвд Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон бусад холбогдох хүмүүс ахмад настнуудыг хүлээн авч уулзаж, тэргэнцэр гардуулна.99700631, 99169710

11.00 цагаас Ахмадын хороо болон холбогдох албаныхан хүндэтгэлийн хуралдаан СТӨ-нд  зохион байгуулна. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга оролцоно. Холбогдох утас: 88874091 /Нийслэлийн Ахмадын хорооны дэд дарга Гэрэлмаа/

 11:00 цагаас ”Эрдэнэс Оюу Толгой” компаниас Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд Монгол ньюсийн мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 11:30 цагаас УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэнэ.

 14:00 цагаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн ордоны Г танхимд мэдээлэл хийнэ.

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …