Жүжигчин О. Тэмүүжингийн “Зөрүүд эр”-ийн дүрд хувирсан үзүүлбэр

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны тав дахь дугаар өчигдөр /2018.06.03/ үзэгчдийн хүртээл боллоо.

Шоуны тав дахь дугаарт найман оролцогч сэтгэлд хоногшиж үлдсэн киноны дүрийг тайзнаа амилуулан өрсөлдсөн билээ. Тэгвэл “Эмоци” продакшины жүжигчин О. Тэмүүжин буюу Тэмка Италийн алдарт жүжигчин, дуучин Адриано Челентаны тоглосон “Зөрүүд эрийг номхотгосон нь” киноны “Amore no, Stivalli e Colbacco” дууг тайзнаа амилуулаа.

Шүүгч Х.Оюунбилэг”Челентано бол оцгор бас гэдгэр. Түлээ хагалдаг, явдаг, усан үзэм дээр бүжиглэдэг хөдөлгөөнийг яг хийлээ. Чи донжийг нь олж гаргалаа. Дуулалтын хувьд бараг гаргаж ирлээ”хэмээн онцолж байсан юм.


 

 

 

Санал болгох мэдээ

“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ …