НИТХ-ын дарга С.Амарсайхан Түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бигийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба нар 2018 оны 6 сарын 01-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг “Түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус түр хамгаалах байрны дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Сэржмядаг байрныхаа өнөөгийн нөхцөл байдал болон үйл ажиллагааны тухай мэдээллийг  НИТХ-ын даргад танилцууллаа. НИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс тус байгууллагад хэрэгцээ шаардлагатай байгаа зүйлийг шийдвэрлэн ажиллахаа илэрхийлж,  Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хамгаалалтад авагдсан хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.

Эх сурвалж: citycouncil.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаан өнөөдөр болж, нийт 16 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Улаанбаатар хотын …