Хөлбөмбөгийн “ДАШТ-2018”-ын албан ёсны видеог танилцууллаа

Хөлбөмбөгийн ДАШТ-2018-ын үеэр болох тоглолт бүрийн өмнө үзэгчдэд толилуулах өвөрмөц дүрс бичлэгийг Олон улсын хөл бөмбөгийн холбоо бэлтгэн гаргажээ. Уг бичлэгт Москва, Санкт-Петербург, Казань, Сочи, Волгоград, Екатеринбург, Калининград, Саранск, Доод Новгород, Самара болон Донын Ростов зэрэг ДАШТ-ий тоглолтууд болох 11 хотын нэрийг дүрслэн харуулахаас гадна Улаан талбай дээрх Василий Блаженный сүм, Волгоград хотын “Эх орон дуудаж байна” уран баримал болон бусад хөшөө дурсгалыг харуулсан байна.

Зилант луу болон хөл бөмбөгийн бөмбөгийг шүүрэн авах шувуу зэрэг үзэгдлүүд нь олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчид алдарт “Хаадын тоглоом” цуврал киног санагдуулжээ. Дүрс бичлэгийн аяыг “Гладиатор”, “Карибын тэнгисийн дээрэмчид”, “Интерстеллар” зэрэг киноны аяыг зохиосон Германы хөгжмийн зохиолч Ханс Циммер бүтээсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …