“FOOTBALL FAN DAY” өдөрлөг маргааш болно 

Хөлбөмбөгийг дэлхийн хамгийн агуу спорт болгодог гол хүчин зүйлүүдийн нэг бол ногоон талбайд зүрх сэтгэлээ зориулсан сая сая хөгжөөн дэмжигчид билээ.

Хөлбөмбөгийг тоглогчид, дасгалжуулагчид, шүүгчид ногоон талбайд цогцлоодог ч хөгжөөн дэмжигчид амилуулдаг юм. Тэр ч утгаараа Монголын Хөлбөмбөгийн Холбоо  хөгжөөн дэмжигчиддээ зориулсан “FOOTBALL FAN DAY” өдөрлөгийг маргааш 20:00 цагт гэрэлт цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Хөлбөмбөгт хайртай дуртай хэн бүхний өмнө нээлттэй уг өдөрлөгт оролцоход ямар нэгэн төлбөр хураамж авахгүй, харин ч гарын бэлэг, дурсгалын зүйлс өгч урамшуулна.

Хамгийн азтай оролцогч ОХУ-д болох ДАШТ-ий Аргентин – Исландын гайхалтай тулааныг үзэх тасалбарыг хожно. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лео Мессигийн ер бусын тоглолтыг дэргэдээс нь үзэх тус азтанаас өөр олон хүн хонжвор хожих боломжтойг дахин дахин дуулгахад таатай байна.

тэмцээн уралдааны хуваарь, клубуудтэй холбогдох арга, шүүгч, дасгалжуулагч болоход шаардлагатай мэдээлэл, шигшээ багийнхны танилцуулга гээд мэдэхийг хүссэн бүх асуултынхаа бүх хариултыг “FOOTBALL FAN DAY”өдөрлөгөөс авах боломжтой. Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч та бүхнийг “FOOTBALL FAN DAY” өдөрлөгт урьж байна.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …