“Улаанбаатар” олон улсын кино наадмын хөтөлбөр

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санаачилга, санхүүжилтээр Монгол-Францын төв, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадмыг ирэх аравдугаар сарын 4-9-нд Улаанбаатар хотноо “Тэнгис” кино театрт зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд дэлхийн “А” зэрэглэлийн Канн, Берлин, Венецийн 2013 оны олон улсын кино наадмуудад шилэгдэн, шагнал хүртсэн, өнөөгийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нэр хүндтэй 12 шинэ бүтээл анх удаа Монголын үзэгчдэд “Тэнгис” кино театрын дэлгэцээр үнэ төлбөргүй хүрэх юм.

Тус наадмын хөтөлбөрт 2013 оны Каннын олон улсын кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоног, найруулагчдын хоёр долоо хоног, “Un Certain Regard”, “Алтан камер” хэсэгт тус тус шагналт хүртсэн Италийн “Сальво”, АНУ-ын “Цэнхэр уналт”, Мексикийн “Алтан хорго”, Сингапурийн “Ило Ило”, мөн 2012 оны Венецийн олон улсын кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоногийн үзэгчдийн нэрэмжит шагналт Шведийн “Ид унт үх” зэрэг шилдэг бүтээлүүд багтсан бөгөөд кино үзвэрийн дараа тус киног бүтээсэн уран бүтээлчидтэй уулзах онцгой боломжийг олгоно.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын зохион байгуулагчдын урилгаар АНУ, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Герман зэрэг орны найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчид, Истанбул болон Каннын наадмын зохион байгуулагчид, кино бүтээлийг дэлхийн зах зээлд түгээдэг Герман, Францын Мементо фильмс, Матч Фактори, Фильм Бутик зэрэг нэр хүндтэй байгууллагын  төлөөлөгчид, Францын Засгийн Газрын  Кино Урлагийн Үндэсний Төвийн удирдлагууд зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид оролцоно.

Энэ удаад тус кино наадмын хөтөлбөрийг хүргэе.

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …