“Челси”-д гологдсон Лукаку “Эвертон” клубт амжилт авчирч байна

1830008-img-lukaku Энэ улирлыг дуустал “Эвертон” клубт зээлээр тоглох гэрээ байгуулсан Бельгийн шигшээ багийн залуу довтлогч Ромелу Лукакуг “Челси” эргүүлэн дуудах эрхгүй гэдгийг Роберто Мартинес мэдэгдлээ.

Учир нь өнгөрсөн улиралд “Вест Бромвич” клубт тун сайн тоглож, 17 гоол оруулсан бельги залуу өнгөрсөн шөнө “Ньюкасл Юнайтед” клубийг 3:2 харьцаатай хожсон тоглолтод хоёр гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн юм.

???????????????????????????“Челси” клубийн дасгалжуулагч Жозе Моуриньо Лукакуг үндсэн бүрэлдэхүүнд тоглох түвшинд хүрээгүй гэж үзсэн учраас “Эвертон” клуб рүү зээлээр явуулсан. Гэвч Лукаку Цэнхэрүүдийн үндсэн довтлогч Фернандо Торрес, Самуэл Это`О нараас ч илүү сайн тоглож байна.

“Эвертон” өнгөрсөн шөнө Шаазгайнуудыг хожсноор Премьер лигийн хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдсэн юм.  Харин “Челси”  тавдугаар байрт бичигдэж байна. “Челси” клубийн дасгалжуулагч Жозе Моуриньогийн дутуу үнэлсэн  Лукаку маш амжилттай тоглож чадвараа харуулж эхэллээ.

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …