Хөлбөмбөгийн ДАШТ нь дөрвөн жилд нэг удаа тохиодог, дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын наадмын нэг билээ. Энэ оны тэмцээний нээлт зургадугаар сарын 14-нд болно.
Харин өмнөх ДАШТ-үүд болон нээлтийн тухай сонирхолтой баримтыг уншигч танаа хүргэе.
- Анхны ДАШТ 1930 онд болж байсан.
- 1966 онд ДАШТ-ий цомыг хулгайлан, хулгайчийг долоо хоногийн турш хайжээ.
- 1994 оны ДАШТ-д оролцогч улсууд өөрсдийн тугийг өргөхөөс гадна соёлын онцгой үзүүлбэр бэлтгэжээ. Нээлтийн арга хэмжээнд Опра Уинфри оролцсон байна.
- ДАШТ-ий түүхэнд Мексик хамгийн их хожигдолтой аж /25 удаагийн/.
- Түүхэнд анх удаа буюу 2002 онд ДАШТ Өмнөд Солонгос, Япон хоёр улсад зэрэг болжээ.
- 2010 онд ДАШТ Өмнөд Африкт болоход цэнгэлдэхэд 750 мянган шар айраг борлуулсан байна.
- 2014 оны ДАШТ-д 15 тэрбум ам доллар зарцуулжээ.
- ДАШТ 2014 тэмцээнийг нийт 3.2 тэрбум хүн, нэг тоглолтыг дор хаяж 53 мянган хүн үзжээ.
- 2018 оны ДАШТ-ий нээлт хоёр цагийн турш үргэлжилнэ. Залгуулаад 16.00 цагаас /Москвагийн цагаар/ ОХУ болон Саудын Арабын хоорондох тоглолтоор ДАШТ эхэлнэ.
- Тэмцээний албан ёсны дуу “Live it up” нэртэй бөгөөд дуучин Уилл Смит, Ники Жем нар нээлтэд энэ дууг эгшиглүүлнэ.
- Нийт 500 гаруй бүжигчин, гимнастикч гэх мэт уран бүтээлчид нээлтийн үйл ажиллагаанд оролцоно.
- Нээлтэд оролцох уран бүтээлчдийн нэрсийг албан ёсоор эцэслээгүй ч Испанийн дуурийн дуучин Плакидо Доминго, мөн Өмнөд Америкийн дуурийн дуучин Хуан Диего Флорес нар дуулна.
- Аваргад өгөх шагналын мөнгө 35 сая ам доллар байдаг.
- ДАШТ-ий үеэр бэлгийн харилцаанд орох хориотой. Тамирчдын эрч хүчийг шавхаж, анхаарлыг сарниулдаг гэсэн шалтгаанаар Герман, Испани, Мексик, Чили зэрэг улсын дасгалжуулагч тамирчдадаа бэлгийн харилцаанд орохыг хориглодог.
- ДАШТ-ийг зохион байгуулсан улсын эмэгтэйчүүдийн төрөлт тэмцээний дараа нэмэгддэг байна.