Үндсэн хуулийн цэц иргэний гомдлын дагуу хуралдана

e4f36b5bda148eb9bigМонгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Мөнхбатын өргөдлийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлаар үүсгэсэн маргааныг 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэхээр тогтоод байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “…шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй…” гэснийг зөрчсөн гэж үзэж энэхү иргэн Ц.Мөнхбат Үндсэн хуулийн цэцэд хандсан байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …