ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр хэн нэгэнд анхаарал тавьж, сэтгэлээ хуваалцахад маш таатай өдөр бөгөөд та хэнийг ч гомдоохгүй байж чадна. Хэн нэгнээс маш үнэтэй бэлэг хүлээн авч гайхшрах болно. Гэхдээ тайван байж талархлаа илэрхийлэх нь хариуд нь барьж буй хамгийн сайхан бэлэг юм. Дурлалт хосууд хуримаа хийж хамтын амьдрал эхлүүлэхээр шийднэ. Та хэрэв гэр бүл болохыг хүсч байгаа бол сайхан мэдээ сонсох болно. Ажил хэргээ дуусгахын тулд санхүүгийн туслалцаа авах бөгөөд өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд цаашид юу хийх эсэхээ шийд.
ҮХЭР (4/20-5/20)
Хэт ачаалалд орохгүйн тулд ачааллаа бага багаар нэм. Ялихгүй жаахан зүйлс ч таны тайван амгалан байдлыг алдагдуулна гэдгийг зөвлөе. Гадаад түншүүдтэй хүмүүс тэднээс ихээхэн мөнгөн орлого хүлээн авах магадлалтай. Энэ нь гоо сайхны салбар эсвэл эртний эдлэл худалддаг хүмүүст хамаарна. Сайн зохион байгуулагч удирдагч гэдгээ харуулах боломжийг бүү алд. Энэ туршлага тань удахгүй танд хэрэг болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өөрийн дураар байх нь өнөөдөр бага зэрэг хэцүү байх бололтой. Тиймээс аливаа зүйлд наанатай цаанатай хандаж, ямар нэг зүйл эхлэхдээ хэзээ яаж эхлэх вэ гэдгээ сайтар бодолц. Гэхдээ бүх хүний сэтгэл санаанд тохируулах гэж хичээх хэрэггүй. Бүх зүйл сайхан болох болно. Өөртөө итгэлтэй байж, үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж чадвал та тун удахгүй тушаал ахих болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хүсэл зоригийг тань хурцалж уламжлалт зан үйл үйлдэхэд тохиромжтой үе хэмээн од эрхэс бэлэгшээжээ. Магадгүй нөхцөл байдлаас шалтгаалан та ганцаараа л байхыг юунаас ч их хүсч мэдэх юм. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд хэт их санаачлагатай халамжинд бүхнээ зориулсантай холбоотой. Хэрэв та хэн нэгэнд ямар нэгэн зүйл хийж өгөхөөр амлалт өгсөн бол түүнийгээ цуцалж өөртөө амрах цаг гарга. Нууц задарч асуудал шийдэгдэх бололтой.
АРСЛАН (7/23-8/22)
Өөрийнхөө сэтгэл хөдлөл болон гэр бүлийнхээ тэнцвэрийг хадгалахыг хичээгээрэй. Таны сайн тал бол шаргуу зан тиймээс энэ нь таны хичээл зүтгэлийнхээ үр шимийг амсах үе байх болно. Энэ удаад танд атаархагчид хүртэл таны амжилтанд баярлах болно. Энэ нь дайснуудаа өөрийн анд найз болгох боломж юм. Хорвоо ертөнц таны хүслээр эргэж байна. Хэрэв та ядаргааг мэдэрч байгаа бол, цэвэр агаарт салхилж тааламжтай байдлыг мэдэр. Өөрчлөгдөж байгаа зүйлс таныг гайхшруулах болно.
ОХИН (8/23-9/22)
Бусад хүмүүсийн хэрэгцээ таны хэрэгцээнээс даван гарахаас болгоомжил. Амьдралынхаа тэнцвэрийг хадгалж өөртөө хэрэгцээтэй чухал зүйлийг хий. Түүний дараагаар та өөрийнхөө амьдралын хамгийн чухал хүн болж таны гайхалтай зан. чанар бусдад бэлэг болох болно. Гэр бүлийн зөрчилдөөн гэр бүлийн бүх гишүүд санал бодлоо хэлэх эрхээр хангасан тэр үед л намдах болно. Уулзалт зохион байгуулвал хүн бүхэн санаа бодлоо илэрхийлж бусдын юу бодож мэдэрч байдгийг ойлгох болно. Хайртай хүнтэйгээ эсвэл дотны найзтайгаа шөнийг өнгөрөөх нь завгүй өдрөөсөө чөлөөлөгдөх баяр хөөрөө хуваалцах сайхан боломж юм.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өөрийн төлөвлөгөөтэй, зорилго өндөртэй бол өнөөдөр их хүчирхэг энергитэй байх болно. Гадаад худалдаатай холбоотой асуудал бизнесийн үйл ажиллагаанууд ажил хэрэгч хүмүүст ашигтай байна. Шинэ зах зээл шинэ түншлэл шинэхэн санаануудаа бага зэрэг холоос эрж хай. Өөрийнхөө төлөө ажиллаж байдаг та нар удахгүй өөр өөр олон боломжуудыг нээж бизнесийн харилцаа болон бизнесийг зөв замаар явуулах гэрээ хэлэлцээр хийх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Танд ажлынхантайгаа харилцахад хэцүү байх болно. Таныг бүх юм саадгүй явж байна гэж бодоход харин ч таамаглаж байсан саад тань гарч ирэх болно. Багаар ажиллах нь ганцаараа ажиллахаас илүү үр ашигтай байна. Одоо байгаа хариулт тань хувийн болон ажлын асуудалд тань тохирох шийдэл биш ч байж болно гэхдээ энэ нь танд урагш алхахад туслах болно. Ялангуяа ажлын дотны хамтрагч тань адилхан үр дүнг хайж байгаа бол.
НУМ (11/22-12/21)
Ажил болон гэртээ харилцааны эсрэг үр дүнд хүрэх байдал өсөн нэмэгдэнэ. Ажил үүргийн өөрчлөлт бага зэрэг хэцүү зүйлийг бий болгоно. Хэрвээ ийм зүйл болвол айдсыг тань багасгахад туслах итгэж болохоор хүмүүстэй нөхцөл байдлын тухай зөвлөлдөх гэж хичээгээрэй. Хүрээнд тань орж ирсэн шинэ хүн тань руу сээтэгнэх хандлагатай байна. Хэрвээ та хайр дурлалаа хайж байгаа бол өнөөдөр таны азтай өдөр байна.
МАТАР (12/22-1/19)
Төсвөө хэрхэн зарцуулах талаар анхаар. Хэрвээ том худалдан авалт хийх гэж байгаа бол санхүүд чинь цочрол үүсэж магадгүй. Удаан төлөвлөж хийхийг хүссэн төслөө эхлүүлэхээс өмнө сайтар бод. Ингэснээр өөртөө итгэх итгэл тань нэмэгдэх болно. Үгэнд ордоггүй хүүхэдтэйгээ ярилцах нь илүү бэрхшээлтэй асуудлуудыг дагуулж болох юм. Асуудлын гол эх үүсвэрийг олж харах нь чухал. Магадгүй та хэтэрхий бага эсвэл бүр огт мэдээлэлгүй байдгаас асуудлын голыг харж чаддаггүй байж болох юм.
ХУМХ (1/20-2/18)
Уян зөөлөн байх нь энэ өдрийн амжилтын түлхүүр. Бусад хүмүүст найдах гэсний хэрэггүй. Та өөрийн хүч, боломж нөөцөө ашиглан амжилт олсон нь хамаагүй дээр. Бусад хүмүүс одоогийн таны хийж байгаа үйлдэлд асуулт тавьж болно. Дүрэм журам зааврыг баримталж байх шаардлагатай. Хэрэв та зөрчвөл аймшигтай болон азгүй үр дүнтэй нүүр тулахад бэлэн бай. Тоног төхөөрөмжийн эвдрэл эсвэл чухал эд анги нь болохоо байж мэдэх учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар бодож үз.
ЗАГАС (2/19-3/20)
Гариг эрхэсийн таалалд байгаа энэ цаг хугацааг маш таатай өнгөрөөх хэрэгтэй шүү. Та өнгөрсөнд хийсэн ажлынхаа үр шимийг хүртэх болно. Одоо та юу ч санаачилж эхлүүлсэн энэ үе таны ирээдүйд их хэмжээний шагнал, ашиг орлого авчирах гайхалтай боломж. Ажилд таны энерги урсан орохын зэрэгцээ өөрийн тань аюулгүй, тогтвортой байдлыг өсгөн нэмэгдүүлэх бусад үйл ажиллагаанууд ч мөн үргэлжлэх болно. Та эрх мэдэлд дуртай нөлөө бүхий хүмүүстэй цөөхөн хэдэн шинэчлэлтийн санаагаараа санал солилцоно.