Голландын Ерөнхий сайд барьж явсан кофегоо асгачихаад түүнийгээ цэвэрлэж байгаа бичлэг цахим хуудаснаа тархав. Энэ бичлэгийг үзсэн олон хүн манай төрийн түшээдэд ийм ёс суртахуйн байхгүй гэж муучлан бичиж байна. Гэхдээ бүгдийг нь муу гэж доош хийх хэрэггүй. Өндөр ёс суртахуунтай барьж яваа кофегоо асгахааргүй бие зөв авч явдаг түшээд олон бий шүү. Зарим нь л хурал дээр боов, боорцог идэж, бохь зажилладаг болохоос ихэнх нь биеэ зөв авч явахыг хичээдэг. Голландын Ерөнхий сайдын хувьд албаар гэж ойлгогдохоор ийм үйлдэл гаргасан байна. Түүнийг алхаж явахыг камераар бичиж, кофегоо асгамагцаа алчуур аван арчиж байгаа нь өөрийгөө энгийн нэгэн гэдгийг л олон нийтэд ойлгуулах гэсэн байх. Бодвол өмнө нь хэн нэгэнд хэтэрхий дээрэнгүй хандсан ч байж магадгүй. Үүнийгээ залруулахын тулд хариу үйлдэл гаргаж байгаа нь энэ болов уу. Гэхдээ л баруун орны түшээд нь идэж уусан, улсаа худалдсан гэх асуудалд хутгалдах биш дээ ямар. Тиймээс иргэдийнхээ анхаарлыг энэ мэтээр татаж, хувь хүний карьераа өсгөдөг болов уу.