Ази тивийн аварга Э.Дөлгөөний нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн болно

 Төрийн банк харилцагчиддаа зориулан биллингийн өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Уг өдөрлөг энэ бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох аж. Энэ үеэр Төрийн банкнаас сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний Ази тивийн аварга, Азийн шилдэг тоглогч Э.Дөлгөөний нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

Үүнээс гадна хөгжөөнт тэмцээн рок, поп, амьд хөгжмийн хамтлагийн тоглолтыг зохион байгуулах юм байна. Энэхүү өдөрлөг 12:00-20:00 цагийн хооронд болох аж. Хэрэв та сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохыг хүсвэл Төрийн банкны www.facebook.com/StatebankMNхуудсаар зочлон бүргүүлэх   боломжтой юм байна.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …