ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр сэтгэл зовоосон асуудлаасаа болж алдаа гаргаж болзошгүй. Тиймээс тайван байж хэвийн байдлаа хадгал. Тээнэгэлзэж байгаа ажил хэрэг зорилгоо хойшлуулах нь ухаалаг хэрэг ба өөртөө итгэх итгэл тань эргэн ирсэн тохиолдолд та илүү сайн ажиллаж чадна. Дугуй эсвэл явганаар багахан хэмжээний аялал хийх нь энэ ажлын долоо хоногийг тань зөв зүг чиг рүү эргүүлэхэд тус болно. Төлөвлөгөөгөө урьдчилан төлөвлөж чадвал та сандарч гүйхгүй.
ҮХЭР (4/20-5/20)
Хэн нэгэн танд хууль бус үйл ажиллагаа явуулах санал тавих бөгөөд энэ асуудлаас гарахын тулд хүндхэн сорилттой нүүр тулах болно. Та энэ бүхэнд оролцох уу эсвэл юу ч мэдэхгүй юм шиг үлдэх үү гэдгээ сонгох хэрэгтэй. Энэ асуултанд хариулж шийдвэр гаргахаасаа өмнө энэ асуудлаас болж хэн нэгэн хохирох эсэхийг олж мэд. Танай ажилд шинээр орсон хэн нэгэн таны сонирхлыг маш их татах бөгөөд таны бодлоос гарахгүй бололтой. Түүнийг хоолонд урих юмуу эсвэл өөрийн хийж чадах зүйлийг хий. Гэхдээ юуны өмнө түүнийг ганц бие мөн эсэхийг олж мэд.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Энэ өдөр өвчнөө эмчилвэл хялбар эдгэх бөгөөд таны амьдрал уртасна. Цаг хугацаа таны хувьд зогссон мэт болно. Биеэ хатуужуулах, сэргээх эмчилгээнд таатай. Та өөрийнхөө адил хайртаасаа чин үнэнч сэтгэлийг шаардах хэрэггүй. Ихэнхи нь өөрөө мэдэхгүйгээр хайртдаа дарамт үзүүлэх тул буруугаа хүлээж эрх чөлөөтэй байлга.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хийж буй ажилдаа итгэлтэй бай. Таны эрч хүч урам зориг нэмэгдэх бөгөөд зорилго төлөвлөгөө тань ямар ч саадгүй бүтэх болно. Та болон таны эргэн тойронд буй хүмүүсийн сэтгэл хөдлөл маш хүчтэй эмзэг байгаа тул аль болох тайван алгуур байхыг зөвлөж байна. Ямар ч нөхцөл байдалд хяналтыг гартаа авахыг хичээ. Энэ нь таны нэр хүндийг өсгөхөд нөлөөлөх болно. Өөрийнхөө туршлагад үндэслэн бусдад үлгэр дуурайл үзүүлэхийг хичээ.
АРСЛАН (7/23-8/22)
Та өнөөдөр ажлаа ямар ч саадгүйгээр хийж дуусгах болно. Чухал ажлаа хурдан дуусгаж өдрийг үр бүтээлтэй өнгөрүүл. Таны танилын хүрээ маш өргөн бөгөөд энэ нь таныг гайхшруулах болно. Та үүний тусламжтайгаар богинохон хугацаанд ихийг амжуулах болно. Бизнесийн үйл ажиллагаа амжилттай байж таны орлого огцом өснө. Ямар нэг том төлөвлөгөө эхлэхээс өмнө зарим нэг хувийн асуудлаа шийдвэрлэж дуусга. Сайн төлөвлөгөө судалгааны ачаар таны бизнес амжилт олох болно.
ОХИН (8/23-9/22)
Уулзалт ярилцлага өнөөдөр маш сайн явагдах болно. Та сайхан харагдаж, өөртөө итгэлтэй, ёс суртахуунтай байвал та их тусыг авна. Та нарын ихэнхи нь салон гоо сайхны газар очихоо азнаж байгаа байх. Магадгүй мөнгө цаггүй болохоороо тэр биз. Одоо та эдгээр үйл ажиллагааг төлөвлөж чадах тул хүссэнээ хий. Хэрвээ та хичээл зүтгэлээ гаргаж л чадвал ашиг олж чадна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр сэтгэлийн түгшүүртэй байдал бий болно. Тиймээс уцаартай ундууцсан зан ааштай өдрийг өнгөрөөхийг бүү зөвшөөр. Найз нөхөд, хамтран ажиллагсад тань таниас аль нэгийг нь сонгохыг шаардана. Тийм болохоор хүн болгоны хүсэлд нийцүүлэхээсээ зайлсхийж, өөртөө цаг зарцуул. Хүмүүс таны хичээл зүтгэлийг ойлгож талархахгүй байсан ч цааш ажилла.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Амьдралын тань чухал хэсэгт үйл явц гаргахад туслах боломж бололцоонуудад бэлэн бай. Хувийн болон мэргэжлийн хамтрагчтайгаа хийсэн хүчтэй маргаан эсвэл санал зөрөлдөөнд гарсан үг бүрийг хянаж үр дүнг хайж ол. Үгүй бол энэ таны төлөвлөгөөг баллаж ч мэднэ. Хайрын харилцаанд өөрчлөлт шаардлагатай. Магадгүй та урагшаа хөдлөхийн тулд өнгөрснөө харж үзэх ч хэрэгтэй болно.
НУМ (11/22-12/21)
Заримдаа маргаан мэтгэлцээн нь инээд наргиан болж хувирах үе байдаг. Тиймээс ч өөртөө итгэлтэй байж бууж өгөхөөс татгалз. Өнөөдөр найз нөхөд, хөршүүд ах дүү нартайгаа цагийг хамтдаа өнгөрүүл. Тэдэн рүү залгаж хэнийг ч хэзээ ч мартаагүй гэдгээ хэл. Санхүүдээ анхаарал хандуулах цаг иржээ. Төсвөө салхинд хийсгэхгүйн тулд өөртөө хяналт тавь. Ямар нэгэн зүйл авах төлөвлөгөөгөө хойшлуул. Хайр дурлалын шинэ харилцаа таныг өвдөг сөхрүүлж магадгүй.
МАТАР (12/22-1/19)
Таныг зорилгодоо хүрэхэд чинь шийдэмгий байдал тань танд тусална. Зарим хүмүүс олон зүг рүү явах тул хүчтэй, гүнзгий төвлөрлөө хадгалж үлдэх хэцүү байна. Ажилдаа зарцуулдаг шигээ тоглох цагийг ч өөртөө гарга тэгвэл та тэнцвэрээ олох болно. Дараагийн хэд хоногийн турш хайр сэтгэлд тань бие даасан байдал, шулуун шударга зүйлс үргэлжилнэ. Хэтэрхий эрт алхам хийх нь таныг дараа харамсуулж ч болох юм.
ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр албан тушаал, удирдлагатай холбоотой ажил хэргүүд гарч ирнэ. Шийдэгдээгүй байгаа өр зээл, мөнгөө хянах төлөвлөгөөг гаргаж чадна. Зарим нэгэнд тань хувийн сахилга бат асуудал болж магадгүй. Яг одоо боломжгүй байгаа ч та худалдаж авах гэж шохоорхож байсан зүйлээсээ татгалзахад хэцүү байна. Сайхан мэдээнүүд ирж байгаа тул чухал бүтээлийн хөгжил дэвшилд азтай байна. Оюуны чадвар дээд цэгтээ байх ба худалдаа арилжааны өрсөлдөгчдийг ялах стратегийг хэрэгжүүлэхэд эерэг сайхан цаг.
ЗАГАС (2/19-3/20)
Оюун санаагаа ариусгаж бясалгал хийснээр та мөнгөөр худалдаж авч боломгүй тайвшралыг олж авах болно. Олон нийтийн үйл ажиллагаа таны авъяас сонирхлыг улам их нээж өгсөнөөр таны амьдрал өөрчлөгдөж, өөрийн чадвараа ашиглаж, мөрөөдлөө биелүүлэх боломж гарна. Эрчимтэй хөдөлгөөн таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх бөгөөд иог бясалгал хийвэл бүр үр дүнтэй байх болно. Таны сэтгэлийг татдаг хүнтэй уулзахаас татгалзах хэрэггүй. Тэвчээртэй байж хайр дурлал өөрөө өсөн дэвжихийг хүлээх хэрэгтэй. Ингэх нь танд өөрийгөө илүү их танихад туслах болно.