АНУ-ын автомашины зах зээлийг “Тэсла”-гийн “Модель 3” тэргүүлж байна

Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч АНУ-ын “Тэсла моторс” компанийн “Модель-3” загварын автомашин эрэлт хэрэгцээ ихтэй байна. 2018 оны тавдугаар сараас эхлэн АНУ-ын автомашин борлуулалтын салбарт “Тэсла”-гийн цахилгаан хөдөлгүүртэй “Модель 3” нэртэй автомашин тэргүүлж эхэлжээ.

Одоо АНУ-ын зах зээлд борлуулалтаараа “Тэсла”-г гүйцэх өрсөлдөгч хараахан гарч ирэх боломжгүй байна гэж мэдээлж байна. Худалдан авагчид цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг илүүд үзэх болсон. Үүнийг шинэ үеийн сонголт гэж харж байна.

“Тэсла” компани өдөрт 500 ширхэг автомашиныг зах зээлд гаргаж байна. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар зах зээл дэх бүтээгдэхүүний борлуулалт хэрхэн өсөж байгаа болон үр дүнгийн талаар хуралдаж, тайлан гаргаад байна. Гэхдээ зөвхөн “mid-sized premium sedan” гэх ангиллын автомашин л зах зээлд тэргүүллийг “гартаа атгасан” аж.

“Тэсла” компани өдөрт 500, долоо хоногт 3500 ширхэг автомашин гаргаж байна. “Тэсла”-гийн автомашины үйлдвэр 24 цаг тасралтгүй ажиллаж байна. 2018 оны дөрөвдүгээр сарын сүүлийн тайланд дурдсанаар “Тэсла” долоо хоногт 2000 машин гаргаж байжээ. Энэ байдал цаашид үргэлжилж чадвал зургаадугаар сарын сүүлч гэхэд “Модель 3” загварын автомашин долоо хоногт 5000 ширхэг худалдаанд гарах тооцоотой байгааг компанийг үүсгэн байгуулагч Илон Маск мэдэгджээ.

Компанийн зүгээс “Модель 3” загварын автомашинаа хэр удаан хугацаагаар үйлдвэрлэх талаарх мэдээллээ хараахан өгөөгүй байгаа юм. “Тэсла”-гийн өрсөлдөгч компаниуд их хэмжээний алдагдалд орох магадлалтай болоод байгааг хэвлэлүүд онцолжээ.

<

 

Т.Цогт

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …