Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)
Ажил болон эрүүл мэндийн байдал сайн. Ажил болон нийгмийн амьдралд хамтран ажиллагч болон найз нөхдийн дунд нэр хүнд тань ихсэх болно. Энэ нь шинэ романтик харилцаа ажил дотроос үүсэх магадлалтайг илтгэж байна. Та бусдад болон өөрөө өөртөө өндөр шаардлагатай байх нь таныг их шүүмжлэлд өртүүлэх болно. Юуны өмнө ажлаа бүтээж чадахгүй байгаа бол өөрөө өөртөө бүү бууж өг. Ажлын ачааллаа сайн хяна. Өөрийнхөө хийж барахааргүй их ажилтай байгаа бол багаар сайн ажилла.

ҮХЭР (4/20-5/20)
Таны хувьд харилцааны чадвар их өндөр биш байснаас асуудлыг тодорхой болгох амаргүй байх бололтой. Энэ үе богинохон байх учраас илүү болгоомжтой байхад л болно. Бодол санаагаа тодорхой илэрхийлэхэд бага зэрэг хэцүү байж болох юм. Нэг хэвийн юмаа хийхээс зайлсхийх нь зөв. Азтай гэнэтийн явдал энэ өдрийг баяртай болгож магад. Тушаал дээшлэх эсвэл том шагнал авах боломж өндөр. Зөв хөрөнгө оруулалт хийхийн тулд адил төстэй зах зээлийн талаар судалгаа хийх хэрэгтэй.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Энэ өдөр удаанаар эхлэнэ. Сансрын нөлөө таны талд байгаа учир одоо та сайхан сэтгэгдэл үлдээж өөрийн олон авьяас чадвараа харуулж хувийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадна. Ганц бие хүмүүс ирээдүйтэй хүнтэй уулзаж мэдэх юм. Өнөөдрийн ажил мэргэжлийн амжилтын түлхүүр бол эцсийн зоригтой шийдвэр гаргах явдал.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр олон зүйл амжуулах боломжтой. Шинэ арга хэмжээнд оролцох, олон нийтийн өмнө хэлэх үгээ бэлтгэх зэрэгт зөв зохистой цаг. Романтик дурлалын галыг асаахад амархан байх болно. Аливаад бодитоор хандах бол таны үндсэн зан чанаруудын нэг биш тул хэт эмзэг зан тань шүүн тунгаах чадвар, саруул ухааныг сүйтгэнэ. Яг одоогоор хатуу зан чанар л танд ухаалаг шийдвэр, зөв сонголтыг хийхэд тусална.

АРСЛАН (7/23-8/22)
Таны хайртай хүн эсвэл таны хувьд онцгой байр суурь эзэлдэг хүн тань танаас хэтэрхий ихийг шаардах болно. Магадгүй энэ нь та харилцаандаа тэдний хүссэнээр хандаж чадаагүйтэй холбоотой байх. Өөрийгөө бүрэн ойлгохын тулд хоёрдмол байдлаасаа гарах хэрэгтэй. Хэрэв та харилцаандаа ямар нэг зүйл хүсч тэмүүлэхгүй байгаа бол өөрийн зүрх сэтгэлээ дахин нэг сонс. Бизнесийн яриа хэлэлцээ амжилттай байх бөгөөд хэрвээ та шинэ байр хайж байгаа бол сэтгэлд нийцэх байраа олж чадна.

ОХИН (8/23-9/22)
Бүх асуудлаа мартаж энэ сайхан өдрийг сэтгэл хангалуун өнгөрүүл. Ямар нэг төлөвлөгөө гаргалгүй шинэ зүйлд нээлттэй хандаж чадвал та төсөөлж байснаасаа ч илүү зүйлийг олж авах болно. Та гадаад хүнтэй хамтарч ажиллаж, амьдардаг бол таны сонирхлыг гадны соёл амьдралын хэв маяг хүчтэй татах болно.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хүн хүний бодол санаа өөр учир ялангуяа дээд албан тушаалтнууд тань өөрсдийн үзлээр шийдвэр гаргах байх. Хүнд суртал энгийн асуудлыг ч хүндрүүлж мэдэх юм. Айж байгаа хүн ч мөн тантай адилхан зовлонтой гэдгийг санаарай. Ажлын уур амьсгал тийм ч сайнгүй байх бололтой. Та дайсныхаа бай болсон ч эелдэг зан гаргаж өршөөл эрээрэй. Өөрийгөө илэрхийлэх шаардлага үүсч, өөрийгөө магтаж дэвэргэх хэрэгтэй болжээ.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Оюутанууд шалгалт өгөхдөө маш сайн байх болно. Түргэвчилсэн сургалт мэдлэгийг тань хурдан дээшлүүлнэ. Ялангуяа та шинэ чадвараа ашиглан ажлынхаа оргил өөд гарах гэж байгаа бол. Ажилд тань гэнэтийн зүйл гарч ирнэ. Одоо явах бизнесийн аялал тань хэрэв та нэмэлт ажилд бэлэн байвал ашигтай байх болно. Маш сайн ашигтай наймаа хийх нь байна.

НУМ (11/22-12/21)
Таны өнөөдрийн ажил нэлээд замбараагүй байх бололтой. Гэхдээ та чухал асуудлуудаа цэгцэлж чадна. Та хамтран ажилладаг хүндээ сэтгэл татагдах бөгөөд энэ нь таны бодлыг сарниулах болно. Хэрэв танд төвөгтэй санагдаж байвал зүгээр л ажлаа хийх нь хамгийн зөв сонголт юм. Ингэснээр магадгүй та тэр хүнийхээ анхаарлыг илүү их татаж болох юм. Ядаж л та ажилдаа төвлөрнө шүү дээ.

МАТАР (12/22-1/19)
Бусадтай бодол санаагаа хуваалцах нь чухал ач холбогдолтой ба та өөрийн тань ярьж байгаа бүхэн сонсогчдод таалагдаж байгаа гэдэгт итгэж болно. Өнөөдөр эрх мэдэлтэй хэн нэгнийг ч гайхшруулах нь танд маш амархан. Учир нь та зөв цагтаа зөв зүйлээ ярихаа сайн мэддэг. Та хайр дурлалын асуудлаа гартаа авах, хүчтэй болох гэсэн хүслээ бэхжүүлэхэд ямар хэцүү болохыг мэдрэх болно.

ХУМХ (1/20-2/18)
Та урам зориг төсөөлөн бодох чадвараар дүүрэн байна. Мөрөөдлийн ертөнц рүүгээ хэт орохоос болгоомжил. Өөрийн энэ байдлаа хянахгүй бол эргэн тойрны хүмүүс тань танд бага зэрэг санаа зовно. Та татгалзаж чадахааргүй олон саналаар дарагдах болно. Хэдийгээр юм бүхэн саадгүй мэт байх ч тааварлаж байсан боломж бололцоо тань хүссэнээр болохгүй.

ЗАГАС (2/19-3/20)
Гараг эрхсийн байдал танд эрүүл мэнд болон сайн сайхан байдалдаа нэн тэргүүнд анхаарал хандуулахыг сануулж байна. Хоолны дэглэм болон эрүүл мэндийнхээ асуудлыг зохицуулж дасгал хөдөлгөөн болон хоол хүнснийхээ талаар судалгаа хийж шинэ зүйлийг хайж олоорой. Энэ нь таны эрүүл мэнд сайн сайхан байдлыг хамгаалах бөгөөд ирээдүйн эрүүл мэндийн томоохон асуудлаас таныг сэргийлэх болно.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …