FIBA 3×3 :Монголын сагсчид шилдэг наймд багтжээ

Филиппин улсын Манила хотод болсон FIBA 3×3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. FIBA 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д эрэгтэй 20 баг өрсөлдсөнөөс Сербийн хүчирхэг баг түрүүлж, Нидерланд, Словени мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Харин манай улсын А.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор оролцсон Монгол Улсын баг “С” хэсэгт ОХУ, Филиппин, Бразилыг хожиж, Канадад хожигдон хэсгээсээ шалгарч шилдэг наймд багтжээ. Ингэснээр 2020 оны Токиогийн олимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох боломжтой боллоо.

А.Тулга дасгалжуулагчтай Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын баг тамирчид энэ сарын 15-ны өдөр эх орондоо ирнэ.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …