Францын шигшээ хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй багийн нэг

Хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр  ОУХ-д эхэлнэ. Тус тэмцээнд өрсөлдөх Францын шигшээ баг “С” хэсэгт  багтсан юм. Уг баг нь олон улсын чансаанд долдугаар байрт бичигдэж буй. Дасгалжуулагчаар Дидиэр Дэшампс ажиллаж байна.

Уг баг нь ДАШТ-д оролцож байгаа багуудаас хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй багын нэгд ордог. Гэвч санасныг бодвол сайн үр дүнтэй тоглолт үзүүлж чаддаггүй нь жигд биш тоглолттой холбоотой.

Давуу тал нь Антони Мартиал болон Александре Лаказетте нар бүрэлдэхүүндээ багтаж чадаагүйг харахад Францын шигшээ баг довтолгооны байрлалд маш хүчирхэг гэдэг нь харагдаж байна. Антойн Гриезман, Килиан Мбаппэ, Оливиер Гироуд болон Томас Лемар нараас гурав нь гарааны довтлогчоор тоглох юм.

Сул тал нь гэвэл жигдхэн тоглолт тэдэнд хэрэгтэй. Тэд Шведэд хожигдож, Беларус болон Люксембург нартай тэнцсэн. Хамгаалагчийн байрлал дахь Жибрил Сидибэ, Бэнжамин Менди нар бэртлээсээ эргэж ирээд удаагүй байна.

Од тоглогч Антойн Гриезман нь 27 настай.

Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр тэсрэлттэй тоглолт үзүүлэн түрэн гарч ирсэн Гриезман 2016 оны “GQ” сэтгүүлийн шилдэг эрэгтэйгээр нэрлэгдэж байсан.

Францын үндсэн довтлогч залуу бага насандаа Английн домгуудаас маш их урам, зориг авдаг байжээ. Тэрбээр “Би Бэкхемийн тоглолтод их дуртай байсан. Тэр миний шүтээн байсан. Тиймээс би урт ханцуйтай өмсгөл өмсөн, долоо дугаарыг зүүдэг” хэмээжээ.

Бага байхдаа хэтэрхий жижиг биетэй байна гэсэн шалтгаанаар гологдсон бол 13 насандаа “Реал Сосиедад” багт очжээ.

Аваргуудын лиг болон хоёр жилийн өмнө амссан Европын аваргын ялагдал түүнд энэ зун сайн тоглолт гаргах урам зориг нь болж өгөх юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …