Домог” хамтлаг “Aвстрийн Вена хотод зохиогдсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадамд амжилттай оролцож хос гранпри хүртжээ хэмээх ” баяртай мэдээг дуулгасан цаг саяхан.
Уг уралдаанд 20 гаруй орны 60-аад бүтээл өрсөлдөн хоёр төрөлд “Домог” хамтлаг шилдэг гэдгээ харуулан гранпри шагналын эзэд болсон билээ.
Мөн хамтлагийн морин хуурч Д.Шинэцог-Генийн “гоцлол хөгжим”-ийн төрөлд багш, төгөлдөр хуурч Д.Баярцэцэгтэйгээ оролцон “шилдэг концертмейстр” хэмээх шагналыг хүртэн шагналын уухайг үргэжлүүлсэн юм.
Энэхүү гайхалтай тоглолтыг найруулан тавьсан Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам Дэлхийн язгуур урлагийн академиас “Маэстро” цолыг хүртсэн. Тэрээр “Миний хүүхдүүд Олон улсын наадмаас ийм том шагнал аваад ирэхэд төр засаг үүнийг үнэлэх ёстой, ардын хөгжим, сонгодог хөгжим хэмээн ялгаварлах шалтгаан байх ёсгүй. Яам, төр засгийн холбогдох хүмүүст энэ тухай мэдээг дуулгасан байгаа.
Тэд хэрхэн хүүхдүүдийг минь үнэлэхийг хүлээж сууна” хэмээн хэвлэлийн хурал дээрээ онцлон хэлж байсан юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамд “ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл тус наадмын шагнал болох “Дэлхийн язгуур урлагийн академ”-иас олгосон “Маэстро” цолны гэрчилгээг ““To be or not to be” театрчилсан шоуны анхан шатны шалгаруулалтын нээлтийн үеэр албан ёсоор гардууллаа.
Эх сурвалж: Урлаг.мн