ХОНЬ (3/21-4/19)
Осолтой аялал зугаалгаа ганц хоёр өдрөөр хойшлуулахад гэмгүй. Энэ амралтын өдрөөрөө та амар тайван чөлөөт цагаа өнгөрөөх хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг гаднах байдлаар нь дүгнэх гэсний хэрэггүй. Нөхцөл байдал асуудлыг сайн ойлгохгүй бол тайлбарлаж өгөхийг асуу. Тиймээс дулаан цагт зориулсан зөв галбиртай болохын тулд өдөр бүр фитнесийн дасгал хийж, таргалуулж мэдэх хоолыг хоолны жагсаалтаасаа хас.
ҮХЭР (4/20-5/20)
Сайн мэдээ гэвэл танд байр сууц, гэр бүл ба үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууддаа цэгцлэх, бүтцийн өөрчлөлт хийх боломж гарч байна. Эцэг эх болон хамт амьдардаг бусад хүмүүстэйгээ харьцах харьцааныхаа талаар, бие биенийгээ зохих ёсоор харилцан хүндэлж, хайрлаж халамжилж байгаа эсэхээ дахин хянаж үзэх хэрэгтэй. Байрандаа засвар, шинэтгэл хийхийг зөвлөж байна. Таны хүсэл сонирхол зөв зүг чиглэх болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр сансар огторгуй танд төрөл бүрийн нөлөө үзүүлэх болно. Мөнгөний асуудлууд анхаарлын төвд байна. Хэрвээ уран сэтгэмж, урам зориг тань ичээнд байгаа бол одоо өөрчлөгдөхдөө бэлдэх цаг болсон. Шинэ авъяас чадвар илэрч, бүтээлч байдал өсөх тул санхүүгийн орлого, бусад ашигтай зүйлсийг авна. Азын дохио танай ордныхонд ирж байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Гэрийнхнийхээ үгийг сонсох, гэрээ тохижуулахаар хамтран ажиллах нь сэтгэл санааг сайхан байлгахад чухал үүрэгтэй. Санхүүгийн хязгаарлагдмал байдал эсвэл төлөвлөгдөөгүй зарцуулалт таны төсөвт нөлөөлнө. Хог новшоо цэвэрлэж, гэр орноо тохилог, тухтай болгох нь эерэг энерги, таатай уур амьсгалыг бүрдүүлнэ. Зочид ирж магадгүй тул гэнэтийн айлчлалд хэрэг болох амттаныг хоолны шүүгээ, хөргөгчиндөө нөөцөл. Хэрэв хувийн асуудалд зөвшилцөөнд хүрч чадахгүй бол илүү дээр шийдвэрт хүрэх арга зам олохоор хойшлуул.
АРСЛАН (7/23-8/22)
Аливаад маш хурдан шийдвэр гаргах нь их сонирхолтой байхаас гадна таны сониуч занг ихээр хүргэх болно. Бизнесийн яриа хэлэлцээ хийх үедээ өөрийн зөн билэгтээ итгэ. Интернетээр хэсэж байх үедээ хилийн чанадад таныг гайхшруулах ямар олон зүйл байдгийг мэдэх болно. Энэ бол аялал зугаалгаар явж харийн соёлтой танилцах сайхан боломж юм. Мөн та санаа зовж байгаа бол өөрийнхөө айдсыг хэрхэн даван туулах талаар суралцах болно.
ОХИН (8/23-9/22)
Нууцлаг амьдрал сонирхлыг тань татаж судалгаа шинжилгээний ажил хийхийг хүсэх болно. Мэдрэмтгий хүмүүс сэтгэл хөдөлгөсөн роман, тууж уншаад үйл явдалд нь хэт автах болно. Эхнэр юмуу нөхөртэйгөө эсвэл хайртай хүнтэйгээ хамт байх төлөвлөгөө зохиоход яг таарсан үе. Ялангуяа сүүлийн үед харилцаа тань бага зэрэг ойлгомжгүй байгаа бол. Ганц бие бол зөн совин дээшилж хэн нэгэн хаалгыг нь тогшиж, имэйл бичиж, утасдаж байна гэж бодож эхлэх болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Зугаа цэнгэлийг үл харгалзан өөртөө болон гэр бүлийнхэндээ хөгжилтэй үйл ажиллагааны хуваарь гаргахдаа анхаар. Одоогийн од гаригийн нөлөө амьдралын сайн сайхныг мэдрэхэд тань зоригжуулах болно. Хэрэв санаа сэтгэлийг тань зовоож байгаа зүйл байвал энэ асуудлаа нуухаасаа илүүтэйгээр ил гаргах нь шийдэх хамгийн зөв арга. Та эцэг эх болон хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, сайн суралцах холбоо тогтоох нь амжилттай болно. Энэ амралтын өдрөө хүүхдүүдтэйгээ музей болон шинэ кино үзэж, гадуур сайхан зугаалга хийж өнгөрүүлэх хэрэгтэй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хайр дурлалд азтай байж бүтээлч аз жаргалтай амралтын өдөр байх болно. Та юу ч өмссөн байсан өнөөдөр сайхан харагдах болно. Хэрвээ та өнөөдөр бизнесийн уулзалттай бол үүнийг албан бус байдлаар хийж оройн хоол хамт идэж өнгөрөөвөл үр дүн нь үнэхээр гайхалтай байж чадна. Танд өнөөдөр гэртээ хийх ажил их байсан ч хамаагүй өдрийн болон оройн хоол идэх цаг гаргаж энэ цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Найзуудтайгаа тансаг зоогонд орж, гэр бүлийнхэнтэйгээ цэцэрлэгт хүрээлэнгээр зугаал.
НУМ (11/22-12/21)
Та зан чанараараа бусдын хайр хүндэтгэлийг татаж, олны дунд нэр хүндтэй байх болно. Тэдний анхаарлын төвд байх нь таны өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ. Та өөрийн хэл ам, үйлдлийг хянаж цэгнэх нь зүйтэй. Сэтгэл санаа, өөрийн мэдрэмжээ үл ойшоох хэрэггүй. Таны хайртай хүн эмзэг байх тул гоморхсон зан гаргаж магадгүй. Үүнд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад хэрэггүй. Ухаалаг, хэрсүү байж, энэрэнгүй зөөлөн сэтгэлээр хайрынхаа цэцгийг усалж, ургуулаарай.
МАТАР (12/22-1/19)
Энэ өглөө та ганцаардлыг мэдрэх болно. Шийдвэр гаргах, бүх үүрэг хариуцлагаа биелүүлэх гээд та хайртай хүнээсээ бага багаар холдож байгаагаа мэдэрнэ. Та бүгдийг хийх шаардлагагүй учир өөрийн үүргээс бусдад даалгаж болно. Тэд эдгээрийг зохицуулж чадахгүй гэж бодож байгаа бол та андуурч байна. Өөрөө сууж байгаа ширээгээ янзалсныхаа дараа та ихэд баярлана. Гэнэтийн урилга ирж та оройг зугаатай өнгөрөөх байх.
ХУМХ (1/20-2/18)
Өөртөө итгэх итгэл сэтгэлийн тэнхээ чинь өөрчлөгдөж магадгүй. Үүнд сэтгэлээр унах хэрэггүй. Сорилтыг тааламжтайгаар хүлээн ав. Зөн совиндоо итгэж мөрөөдлөө дагаснаар илүү өөртөө итгэлтэй болох болно. Гэр бүлийн гишүүний тань дуулгах таагүй мэдээ таныг гонсойлгож магадгүй. Хайртай хүмүүстээ тавих халамж, анхаарлаа нэмэгдүүл. Тэдэнд хайр халамж хэрэгтэйгээс бус шүүмжлэл хэрэггүй. Олон нийтийн арга хэмжээнд оролцохоо хойшлуулсан ч гэсэн гэртээ байхдаа сэтгэл хангалуун бай. Учир нь энэ бол өөртэйгөө болон гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад хамгийн тохиромжтой үе.
ЗАГАС (2/19-3/20)
Таны сэтгэл татам байдал илүү болно. Энэ бол бусадтай нөхөрсөг байх үе юм. Тиймээс таны урмыг хугалж, сэтгэлийг чинь гонсойлгож байсан хүмүүстэй ярилцаад үзээрэй. Магадгүй та харилцаандаа асуудалтай байгаа хүмүүсийг эвлэрүүлэхэд оролцож ч болох юм. Хүмүүс тань руу ирэх болно. Гэвч тэдний хандлагыг хүлээн авахаас татгалзах эсвэл нөхцөл байдлыг хөндлөнгөөс удирдах гэж оролдох хэрэггүй. Хайр дурлалын харилцаа ганц бие хүмүүст талд таатай байх болно. Дур хүслээ сэргээх нь хосуудын хувьд таатай байна.