Кавай Леонард багаасаа солих хүсэлтээ өгчээ

Кавай Леонард багаасаа солих хүсэлтээ өгсөнөөр НБА-н ертөнцөд дуулиан дэгдээд байна. Мэргэжилтнүүд энэ зун маш сонирхолтой болох боломжтой хэмээн шуугицгааж байна.

Кавай-н очих багуудын жагсаалтын эхэнд манайх байгаа талуур зарим сурвалжууд мэдэгдээд байгаа нь сонирхол татаж байна.

Мөн зарим хүмүүс зурган дээрх 3 эрхэм манайд нэгдэх боломжтой бүр тэгж тохирсон байх нтр гэсэн юм ч ярьж байна.

Ямартай ч та бүхэндээ сурвалжуудын хэлж буйгаар Спөрс баг гол ривал болох манайд түүнийг өгөхгүйгээр эсрэг бүсийн баг болох Бостонтой наймаах хийх өндөр магадлалтай хэмээн үзээд байна. Бостон ч тэдэнд илүү өгөх хөзөртэй юм. Гэхдээ Ирвинг эсвэл Хэйвард дээр ямар нэгэн юм нэмж байж цалингийн хэмжээ нь дүйнэ.
Гэхдээ хэрэв Кавай ирэх зунд би танайхтай гэрээгээ сунгахгүй ээ хэмээн Бостонд хэлвэл солилцоо болохгүй байх өндөр магадлалтай.

Destination: Boston Celtics
Celtics get: Kawhi Leonard
Spurs get: Kyrie Irving and Boston’s 2018 first-round pick (plus whatever other picks get the deal done)

Destination: Boston Celtics
Celtics get: Kawhi Leonard and Patty Mills
Spurs get: Gordon Hayward and Terry Rozier

Харин Кавай зөвхөн манайх руу солигдоно хэмээн шаардсан тохиолдолд манайх түүнийг солилцоогоор авах боломжтой аж.
Манайх цалингийн хэмжээг дүйцүүлэхийн тулд Денгийг өгч таарах нь. Нэмээд Кузма батаараа яваад мөн Инграм эсвэл Лонзо 2ын нэг нь явна. Инграм, Лонзог хэрхэн ирээдүйг нь харахаа шийдэж Спөрс сонголтоо хийнэ гэсэн үг. Мөн ямар нэгэн цалингийн сул зай өндөртэй нэг баг хэрэг болно. Энэ нь Орландо байх боломжтой.

Destination: Los Angeles Lakers
Lakers get: Kawhi Leonard
Spurs get: Lonzo Ball, Luol Deng, Kyle Kuzma
Magic get: Joffrey Lauvergne, 2020 Lakers second-round pick, $1.7 million cash (from Lakers)

Хэрвээ энэ солилцоо бүтвэл ПЖ13 болон Леброн нар нэмээд ирэх болно гэнэ дээ.
Ингэснээр Инграм холбогчоор гараад +Кавай+Леброн+ПЖ13+ямар нэгэн төв гэсэн гарааны 5т гарах нь.

Эхний 4 нь үндсэн байрлал нь жижиг довтлогч ч дөрвүүлээ 1-4 байрлал дээр хамгаалах чадвартай нь свитч хийж эсрэг багтаа мисматч үүсгэх боломжгүй болгож хамгаалалтын бат бөх шугамыг үүсгэхээр байна.

Төвийн байрлал дээр манайх мөн свитч хийх чадвартай Ноел-ийг дундаж түвшиний цалингаар авах боломжтой талаар мөн дурдсан байна. Учир нь түүний агент нь Лебронтой мөн хамтран ажилладаг юм байна.

Нэмээд 76, Миами, Клипперс, Кингс, Торонто, Портлэнд гэсэн багууд Кавайг солилцоогоор авах боломжтой байна.

За бид хүлээх л үлдлээ..

Эх сурвалж Los Angeles Lakers-ийг дэмжигчдийн клуб ТББ

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …