Tag Archives: спортын мэдээ

August, 2022

  • 9 August

    Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно

    ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл 2600 км замд дугуйн аялал хийхээр төлөвлөсөн билээ. Тэгвэл тэрбээр уг аяллынхаа зургаа дахь өдөртэй золгож буй бөгөөд өдөрт 350-400 км замыг туулсаар өнөөдөр Улаанбаатар хотод ирээд байна. Гиннесийн олон дээд амжилтын эзэн болсон уг тамирчныг Улаанбаатар хотноо саатах үеэр …

July, 2022

  • 28 July

    “Ханжоу 2022” Азийн 19-р наадмын тов батлагдлаа

    БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны 9 сард зохион байгуулагдах байсан Азийн 19-р наадам Ковид19 цар тахлын улмаас хойшлогдоод байсан билээ. Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн 2 сарын хугацаанд БНХАУ-ын Үндэсний олимпын хороо болон Зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж шинэ хуваарийг АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд хэлэлцүүлсэн байна. Улмаар АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлөөс “Ханжоу 2022” Азийн 19-р наадмыг 2023 …

October, 2019

  • 9 October

    Монгол, Японы хөлбөмбөгийн шигшээ багуудын тоглолтыг White Rock Center-т нээлттэй дамжуулна

    Хөлбөмбөгийн 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ долоо хоногт үргэлжилж байгаа билээ. Тэгвэл маргааш буюу аравдугаар сарын 10-нд Монгол болон Японы шигшээ багуудын тоглолт Япон улсын “Сайтама” цэнгэлдэх хүрээлэнд болно. Дэлхийд чансаагаараа 31-т бичигддэг, хэсгийнхээ хамгийн хүчтэй, Япон улсын шигшээ багтай Монгол Улсын багийн хийх гэж буй энэхүү анхны тэмцээнийг …

August, 2018

  • 25 August

    Өмнөд Солонгосын дугуйн спортын тамирчин хоёр дахь алтан медалиа хүртлээ

    Индонези улсын Субан хотод баасан гарагт болсон эмэгтэйчүүдийн дугуйн спортын уралдаанд Өмнөд Солонгосын тамирчин На А Реюм эхний байрт шалгарч, энэ удаагийн Азийн  спортын наадмаас хоёр дахь алтан медалиа хүртсэн байна. На А Реюм 18.7 километр замыг 31 минут 57.10 секундын хугацаанд туулсан нь хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медалийн эзэн болсон Японы тамирчин Эри Ёнаминэгээс 0.16 секундын өмнө ирсэн гэсэн үг …

  • 20 August

    Бенту Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээг дасгалжуулна

    Португалын иргэн Паулу Бенту-г Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилсон тухай Солонгосын Хөл бөмбөгийн холбоо /KFA/ мэдэгдлээ. Бенту-тай хийсэн гэрээ 2022 он хүртэл үргэлжлэх юм. Тэрбээр өмнө нь тус багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Син Тэ Ён-ы оронд ажиллах ажээ. Син Тэ Ён-ы удирдсан  Өмнөд Солонгосын шигшээ ОХУ-д болсон ДАШТ-нд хэсгээсээ шалгарч чадаагүй юм. Өмнө нь …

  • 14 August

    Өвлийн олимпийн төрлөөс эрэгтэйчүүдийн хоккейн төрлийг хасч магадгүй

    2022 онд Бээжинд болох өвлийн олимпийн хөтөлбөрөөс эрэгтэйчүүдийн хоккейн төрлийг хасах хувилбарыг Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/ судалж байна. Энэ тухай “TSN” сувгийн сэтгүүлч Горд Миллер өөрийн твиттер хуудастаа Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Рене Фазель-ийн ярьсныг иш татан дурджээ. Одоогийн байдлаар ОУОХ хоккейн тэмцээнтэй холбоотой 4 хувилбарыг судалж байгаа аж. Үүнд: нэгдүгээрт, Үндэсий хоккейн лигийн /ҮХЛ/ тоглогчдыг олимпод оролцуулах, …

July, 2018

  • 10 July

    МҮБХ: Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгахаар Ерөнхийлөгчид хандав

      МҮБХ-ынхон өнөөдөр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгаж, хохирсон бөхчүүдэд цолыг нөхөн олгуулахаар Ерөнхийлөгчид хандлаа. Албан бичигтээ “Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1987 оны Наадмын 4-ийн даваанд Москвагийн олимпийн мөнгөн медальт, улсын начин Жамцын Даваажавт өвдөг шороодсон ч тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дахин барилдуулна гэж хууль бус шийдвэр гаргахад Ж.Даваажав: “…хаяж болдоггүй бөх юм бол дахин …

June, 2018

  • 29 June

    Өөрийн хаалганд оруулсан гоолын тоогоороо дээд амжилт тогтоожээ

    Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” өөрийн хаалганд оруулсан гоолынхоо тоогоор 1998 оны дээд амжилтыг эвдсэн тухай “Коммерсант” цахим хуудас мэдээлэв.

  • 25 June

    Англичуудын сэтгэл зүрхийг Орос улс эзэмдэж байна

    “ДАШТ-2018”-д хүрэлцэн ирсэн Английн шигшээ багийн хөгжөөн дэмжигчдэд  Оросууд ихээхэн талаагдаж байгаа талаар  “Daily Star” сонин мэдээлжээ. ОХУ руу явахаас нь  өмнө Их Британийн эрх баригчдын хөгжөөн дэмжигчиддээ захиж үлдээсэн болгоомжлол нь хэрээс хэтийдсэн зүйл байсныг их британичууд хүлээн зөвшөөрч байна. Бодит байдал дээр англичуудыг халуун дотноор хүлээн авсан оросуудын зочломтгой, хошин мэдрэмжтэй зан нь хөгжөөн дэмжигчдийг ихэд гайхшруулсан аж. …

  • 25 June

    NBA-гийн шилдгүүд маргааш тодорно

    Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн (NBA) холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй улирлын шилдгүүдийг тодруулах #NBAAwards шагнал гардуулах ёслолын ажиллагаа  маргааш 09.00 цагаас явагдана. Уг арга хэмжээнд хүрэлцэн ирэх оддын нэрс тодорчээ.

  • 25 June

    Англи бут ниргэлээ

    Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д өрнөж байгаа билээ. G хэсгийн хоёрдугаар тойргын тоглолт Англи, Панамын тоглолтоор үргэлжиллээ. Тус тоглолт 6-1 харьцаагаар Английн багийн давамгайлалаар төгссөн билээ. Тоглолтын салхийг 8 дахь минутад Жон Стонес гоолдсон бол 40 дэх минутад дахин гоолджээ. Мөн Харри Кенн 22, 45, 61 дэх минутуудад гоолдожээ. Харин эсрэг багаас нэр төрийнг ганц гоолыг Филипп Балое оруулжээ. Ингэснээр Англи 6 …

  • 20 June

    Х.Баянмөнх: ХЗДХЯ-ны ТБНД Г.Баясгалан хуулийг эсэргүүцэж, шүүхийн шийдвэрийг урж хаяж буй нөхдүүдтэй хамтарч байна

    Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлтээ өглөө. Тэрбээр ямар шалтгаанаар ийнхүү гомдол гаргасан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Дархан аварга Х.Баянмөнх “Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна. Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил хууль дүрэмгүй, хөндлөнгийн хяналтгүй ганц хоёр хүний мэдэлд явлаа. Энэ байдал даамжирсаар бөхчүүдийг …

  • 18 June

    Кавай Леонард багаасаа солих хүсэлтээ өгчээ

    Кавай Леонард багаасаа солих хүсэлтээ өгсөнөөр НБА-н ертөнцөд дуулиан дэгдээд байна. Мэргэжилтнүүд энэ зун маш сонирхолтой болох боломжтой хэмээн шуугицгааж байна.

  • 15 June

    Оросын шигшээ баг эхний өрсөлдөгчөө хожлоо

     ОХУ-д болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтод учраа таарсан Орос болон Саудын Арабын шигшээ багуудын тоглолт 5:0 харьцаатай оросуудын хожлоор өчигдөр өндөрлөв.

  • 13 June

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий 2018 оны тоглолтын хуваарийг танилцуулж байна

    21 дэх удаагийн ДАШТ хөшгөө нээхэд хэдхэн хоног үлдээд байна. Хүн төрөлхтний тэн хагасынх нь хүсэн хүлээж буй тэмцээний хэсгийн шатны тоглолтуудын оноолт болон тоглох товыг доор хүргэж байна.