Өөрийн хаалганд оруулсан гоолын тоогоороо дээд амжилт тогтоожээ

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” өөрийн хаалганд оруулсан гоолынхоо тоогоор 1998 оны дээд амжилтыг эвдсэн тухай “Коммерсант” цахим хуудас мэдээлэв. 20 жилийн өмнөх тэмцээний үеэр өөрийнхөө хаалга руу гоол оруулсан тохиолдол 6 удаа гарч байсан бол энэ жилийн хувьд 7 удаа гарчээ.

Швед болон Мексикийн шигшээ багийн тоглолтын 74 дахь минутад Мексикийн хамгаалагч Эдсон Альварес өөрийн хаалганд гоол хийснээр шинэ дээд амжилт бүртгэгджээ. Энэ тоглолт шведчүүдийн ялалтаар өндөрлөсөн юм.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …