Англичуудын сэтгэл зүрхийг Орос улс эзэмдэж байна

“ДАШТ-2018”-д хүрэлцэн ирсэн Английн шигшээ багийн хөгжөөн дэмжигчдэд  Оросууд ихээхэн талаагдаж байгаа талаар  “Daily Star” сонин мэдээлжээ.
ОХУ руу явахаас нь  өмнө Их Британийн эрх баригчдын хөгжөөн дэмжигчиддээ захиж үлдээсэн болгоомжлол нь хэрээс хэтийдсэн зүйл байсныг их британичууд хүлээн зөвшөөрч байна. Бодит байдал дээр англичуудыг халуун дотноор хүлээн авсан оросуудын зочломтгой, хошин мэдрэмжтэй зан нь хөгжөөн дэмжигчдийг ихэд гайхшруулсан аж.

ДАШТ-ийг үзэхээр ОХУ-д хүрэлцэн ирсэн Английн иргэн 25 настай Жорж Хесселгрен Орос хүмүүсийн тусархуу занг биширч байгаагаа илэрхийлэхийн сацуу Оросын талаархи төсөөлөл хүлээлтээс нь хол давсан талаар магтан ярьжээ.Түүнчлэн 17 настай хүүтэйгээ цуг явж байсан 50  настай Английн иргэн Стивен Огден ярихдаа “Зарим оросууд эхэндээ тун нухацтай, сүржин харагддаг хэдий ч тэдэнтэй ярилцах үед чамд чин сэтгэлээсээ хандах болно” гэж хэлсэн байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …