MУГТ Б.Мөнгөнтуул Энэтхэгт болсон ОУ-ын тэмцээнд түрүүлэв

Энэтхэг улсын Мумбай хотод зохион байгуулагдсан “AICF International Women Grandmasters Chess Tournament 2018” тэмцээнд  Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул түрүүллээ. Олон улсын эмэгтэй их мастерууд оролцдог уг тэмцээн зургадугаар сарын 12-19-ний өдрүүдэд болсон бөгөөд  долоон орны 12 шатарчин өрсөлдсөн байна.

Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул уг тэмцээнд урилгаар оролцож, 11 өргөөс найман оноо авч түрүүлсэн бол Казахстан, Энэтхэгийн тамирчид хоёр, гуравдугаар байрт оржээ. Б.Мөнгөнтуул уг тэмцээнд түрүүлснээр чансаагаа +6 оноогоор ахиулсан байна.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …