ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий В хэсгийн Португал, Мароккогийн тоглолт Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар оройн 20 цагт болж, дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналду дөрөв дэх минутад хожлын гоолыг орууллаа.
Тэрбээр ийнхүү багтаа чухал гурван оноог авчирч чадлаа. Марокко энэ тоглолтоос заавал оноо авах даалгавартай байсан боловч Португалын эсрэг юу ч хийж чадсангүй.
Хэсгийн эхний тоглолтод Испанитай 3:3-аар тэнцэж, нэг оноо авсан Португалын шигшээ баг дөрвөн оноотой болсноор хэсэгтээ хоёрт бичигдлээ. Португалчууд хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 25-д Ирантай хийнэ.